Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

07:10 цагт:
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзана. МҮХАҮТ-ын байранд болох тус уулзалтад 300 гаруй бизнес эрхлэгч оролцох юм.
 
10:00 цагт:  Автотээврийн үндэсний төвөөс нийслэл, орон нутгийн автотээврийн төвүүдийн удирдлагуудтайгаа мэргэжил, арга зүйн зөвлөгөөнийг зохион байгуулна.. Автотээврийн үндэсний төвийн хурлын танхимд

10:30 цагт: Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” төсөлд хамрагдсан орон нутгийн малчдад малын тэжээлийн багц хүргүүлэхээр ачааг ачуулан, цувааг гаргаж өгнө. Холбогдох утас: 96626602

11:00 цагт: Иргэд, олон нийтэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох шинэ дэвшилтэт техник, технологийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд техник, технологийн дэвшлийг ашиглах нь” нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулна. Хаана: Мэдээлэл технологийн үндэсний паркын 3 давхарын танхимд

11:00 цагт: Германы засгийн газар болон Дэлхийн Зөн ОУБ-ийн санхүүжилттэй Сүрьеэ өвчтэй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл 240 өрхөд хэрэгжиж байна. Уг төслийн талаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд мэдээлэл өгнө.

12:00 цагт:  Монголбанкнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт:  Шинжлэх ухааны академийн Их чуулган болно. /ШУА-ийн их танхимд/

18:30 цагт: Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сангаас хамтран хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрт оролцож буй залуусын санаачилсан "Хүүхэд ба утаа" төслийн хандивын хүлээн авалт Скай 17-д зохион болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.