Ч.Хүрэлбаатар: Шатахууны татварыг тэглэснээр улсын төсвөөс 68 тэрбум төгрөг дутаж байна

Нефтийн хомсдол, шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаас болж нийгэмд бухимдал үүсээд байсан юм. Тиймээс уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэх шаардлага тулгарсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаад томилолттой байсан тул Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яаралтай арга хэмжээ авч хуралдаанд танилцуулжээ. А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг хүргэж байна.

-Засгийн газар ямар нөхцөл шалтгааныг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан бэ?

-Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45 ам.доллараас 65 ам.доллар хүртлээ өсөөд байна. Судалгаанаас харахад 70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан өнгөрсөн оны үед нефтийн үнэ 40 орчим ам.доллартай тэнцэж байсан. Тийм учраас олон улсын зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаж байна. Ингэснээр одоо бий болоод байгаа шатахууны хомсдол бүрэн шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Бусад автобензин, дизелийн түлшний тухайд?

-Евро стандарттай АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшинд тогтоосон Онцгой албан татварыг хэвээр үлдээсэн.

-Онцгой албан татварыг хэвээр үлдээс­нээр үнэ хэт өсөх эрсдэл үүсэхгүй юу?

-Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алтны үнэ өндөр байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өндөр байхад улсын зүгээс дизель түлшинд татаас өгөх замаар хөнгөлж болохгүй, зах зээлийн зарчим яах аргагүй баримтлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс гадна А95, А98 автобензинийг боломжтой хүмүүс авч хэрэглэдэг. Тиймээс үүнд зах зээлийн зарчмаар татвараа оногдуулаад явах ёстой. Харин А80, АИ92 нь өргөн хэрэглээний барааны суурь үнийг хөдөлгөх эрсдэлтэй учир гадаад зах зээл дээрх савлагааг өргөн хэрэглээний бараанд нөлөөлөхөөс сэргийлж ийм шийдвэр гаргаж байна.

-Онцгой албан татвар ногдуулах замаар төсөвт бүрдүүлэх орлогыг яаж нөхөхөөр тооцсон бэ?

-А80, АИ92 автобензинд ногдох Онцгой албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутна. Үүнийг төсөв тодотгохгүйгээр, бусад орлогын нөхөлтөөр гаргаж авахаар тооцсон.

-Шатахуун импорт­логч­дын зүгээс зарим шатахууны үнийг нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн гэж иргэд бухимдаж байгаа. Үүнд ямар арга хэмжээ авах бол?

-Үнийн зөвлөл өмнө нь хуралдаад үнэ нэмэхгүй гэсэн шийдвэр гаргачихсан байсан. Гэсэн ч олон улсын зах зээл дээрх үнэ өсчихсөн, Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ нэмэгдэх хүлээлт үүсчихсэн байсан учир татан авалт дээрээ хязгаарлалт хийж, багасгасан байсан болов уу гэж бодож байгаа. Үүнээс үүдэн хомсдол, иргэдийн дараалал үүссэн байх. Засгийн газар яах аргагүй хурдан шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол хомсдол үүсэх эрсдэл байсан учир ийм шийд гарлаа.

-Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргаж, Мүүдиз агентлаг зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Энэ нь манай улсын эдийн засгийн эерэг үзүүлэлтийг бататгаж байна гэж харж болох уу?

-Өчигдөр Европын холбооноос албан ёсоор “Татварын зорилгоор хам­тарч ажилладаггүй орны жагсаалт”-аас Монгол Улсыг хассанаа мэдэгд­сэн. Гэхдээ хаслаа гээд бүх асуудал шийдэг­дэж байгаа зүйл биш. Бидний хувьд татварын орчноо олон улсын стандартад нийцүүлэх, ил тод, нээлттэй болох чиглэлийн эрх зүйн орчноо шинэчлэх, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэн, ажилтан сургах зэрэг олон зүйлийг шийдвэрлэх шаардлагатай байгаа.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хавар 2018-02-24 06:01:22
    Хавар болчихоод байна шатахууны үнийг буулгах болжээ
  • зочин 2018-01-29 05:10:15
    хувийн бензин колонк гэж байхгүй улсынх гэж баймаар байна
  • 2123 2018-01-26 11:36:33
    binzen oruulj ireed mgld zaragsad tatvaraa tulnu shuu
  • y 2018-01-26 08:57:05
    shatxuunii vne buusan ved buulgaagvi atlaa esler gerd nemdrg ene monopoluudiig odoo shunal chini bolnoo geed taslan zogsoox said darga b.a uu
  • Ямаагаа алдсан ухнууд 2018-01-26 02:42:11
    Төрөөс баян болсон нөхдүүдэд өгсөн өмчөө төр эргүүлэн авах цаг нь болжээ, эсвэл ийм замаар бид МӨХӨХ л үлдэж, XXIY, XY зуун үнэртэж байна.
  • Дэлдэгч 2018-01-25 16:26:54
    Зэрлэг капитализм гээч чинь ийм л байдаг зуй тогтолтой. Мэлэхгуй бол Драйзерийн гурвалсан романийг хичээнгуйлэн угмшичихвал жаахан ч гэсэн ойлгоно доо.
  • дорж 2018-01-25 06:58:55
    тэгсэн юм шиг байна ингэсэн юм боловуу гэж бодоод ч гэх шиг ийм сангийн сайдтай байхад улс яаж хөгжих вэ наад муу дөрвөдөө зайлуулаачээ
  • Иргэн 2018-01-25 05:41:29
    Энэ тутсан татвараа замбараагуй олгосон лицэнц,баян дарга нар,даварсан гадныханаас авахад юу ч биш монго шуу дээ.Ард тумний хармааг битгий ухаад бай.Амлалтууд ...
  • зочин 2018-01-25 05:22:57
    Нефтийн үнэ буусан үед үнээ буулгаагүй байж нэмсэн үед нэмээд байдаг нь ямар учиртай юм болоо.Энэ даварсан хэдэн компаниуддаа төрийн нударга үзүүлээч
  • Х 2018-01-25 05:07:15
    300 ,0 тарааж 57тэрбум үрж байхахр энийгээ зохицуулах байждээ 60 тэрбумынхан
  • Зочин 2018-01-25 04:51:47
    Оросийн Рос нефтийг оруулья, Энэ луйварчдийн бинзенийг бүү ав. Хангалттай Монголчуудаа шулаа биздээ.Яг хэрэгцээтэй үед хясаж ард түмнээ чадлаа гэж бодож байга...
  • Бат 2018-01-25 04:49:51
    Монголчууд 100 хүн ноогдох төрийн түшээдээр олон улсын дундчаас 4 дахин их үүнээс хас
  • Бат 2018-01-25 04:47:50
    Одоо олон орон тоо түүнээсээ сал эндээс хэмнэ Монголчууд Бээжин хотын нэг дүүргээс байга хүн амтай тэр дүүрэгт их хуралгүй засгийн газар олон яамгүй
  • иргэн 2018-01-25 04:14:18
    Ингэж хэлээдд сууж байдаг арчаагүй төр засаг байна даа. Толгой дээрээ гаргачихаж.
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018-01-25 04:09:05
    Benzinii uniin zeruug nuursnii uurxai zarsan mengeneesee BI EGEXGUI SHUU
  • Иргэн 2018-01-25 04:04:16
    Төр гэж байгаа юм бол наад шатахуунаа төрийн мэдэлд авч хувийн энэ хэдэн нөхдөөсөө салаач ээ? Ёстой арчаагүй 68 тэрбумаар төсвийн орлого тасалдах нь гээд сууж б...