АЧИ: Баянхошуунд агаарын бохирдол стандартаас 20 дахин их байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 09.30 цагийн үед агаарын чанарын индекс Баянхошуу орчимд хамгийн өндөр буюу 2092 байна. Энэ нь маш их бохирдолтой буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин их байна гэсэн үг юм.

Мөн Нисэх орчимд агаар маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 510-ыг заажээ. Харин Баруун дөрвөн замд агаар их бохирдолтой байгаа бол амгалан орчимд дунд зэргийн бохирдолтой байна.


Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.