Орон сууцны үнэ 17.2 хувиар өсчээ

Орон сууцны үнэ өмнөх сарынхаас хоёр хувь, өмнөх оны мөн үеийнхээс 17.2 хувиар өсчээ. Энэхүү орон сууцны үнийн индексийг Монголбанк үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компанитай хамтран гаргасан юм. Индексийг тооцохдоо сар бүр нийслэлд борлуулагдахаар зэх зээлд нийлүүлсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулжээ.

Манай улсад Үндэсний статистикийн хороо 2009 оноос орон сууцны үнийг улирал тутам тооцож эхэлсэн байна. Уг индексээр нийслэлийн зургаан дүүргийн орон сууцыг ашиглалтад орсон оноор нь гурав ангилдаг аж. Гэхдээ энэхүү индексийн аргачлал нь зарим талаараа дутагталтай, мэдээлэл авч буй эх сурвалж нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс орон сууцны үнийн индекс тооцох аргачлалыг боловсронгуй болгож, өөрийн орны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн онцлогийг тусгах шаардлага гарчээ. Иймээс Монголбанк 2013 оны аравдугаар сараас эхлэн орон сууцны индексийг сар бүр тооцож байхаар шийдвэрлэсэн юм.


Г.ГАНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Барилгачин 2014-08-19 12:55:59
    Хүн дуурайгаад барилга барьчихсан чинь шатаж дууслаа. Өсөж байгаа гэж тархи угаагаад л.. Хурдан өсөөсэй. Өсөх хэрэггүй юм аа. Хүмүүсийн худалдан авах чадвар тэг заагаад байгаа юм биш үү.
  • зочин 2014-08-19 06:54:51
    Энэ тархи угаасан нийтлэл бичдэг сайтууд одоо болиоч. Байрны үнэ өслөө,махны үнэ өслөө, ногооны үнэ өслөө гээд бичээд байдгыг болиосой. Өсвөл өсч л байг. Тэртэй тэргүй хөөсөрсөн үнэтэй юмыг хүмүүс хэрэглэхгүй байгаа шүү дээ.Байрны үнэ 1150000-1500000 мянг
  • ARD 2014-08-19 04:49:00
    Хөөсөрсөн үнэтэй байр нь борлогдохгүй байгаа үл хөдлөхийн компанийн тархи угаасан захиалгат мэдээ байна даа. Та нар одоо болиооч дээ. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 ~700.000-д барьж байгаа болохоор Буянт-Ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаа
  • Худал тоо 2014-08-19 02:40:50
    Гэрээний үнийн дүнгээр бодитой тооцох хэрэгтэй. Худлаа мянга яриад үнэн болох уу. Үл хөдлөх хөрөнгө зардаг компаниуд наад индексийг чинь тооцвол ашиг сонирхолын зөрчил үүснэ. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар энэ индексийг тооцох хэрэгтэй.