Цагаан сарын үзэсгэлэн худалдаа хаана гарч байна вэ
Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаанууд нээлтээ хийгээд байна. Тэгвэл хаана ямар үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе.

“Цагаан сарын  үзэсгэлэн худалдаа 2018” Тусгаар тогтнолын талбайд болж байна


Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нэг Архангай” ТББ-тай хамтран “Цагаан сарын  үзэсгэлэн худалдаа 2018” арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд энэ сарын 25-аас ирэх сарын 11-ний хооронд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Булган, Хотонт, Жаргалант сумдын 200 гаруй малчид 10 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хэвийн боов, цар, ноос ноолууран бүтээгдэхүүн, монгол дээл, хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

Сарлагийн сүү, цагаан  идээний үзэсгэлэн худалдаа эхэллээ


Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газар хамтран “Тариатын цагаан идээ” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Энэ сарын 26-29-нийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар нэгэн шат дамжлаггүйгээр холбогдож худалдан авалт хийгдэж байгаагаараа онцлогтой юм.

"Цагаан сар 2018" үзэсгэлэн худалдаа




Сар шинийн баярт зориулсан Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний өргөтгөсөн, хямдралтай худалдааг ГОВЬ СУВИНЕР дэлгүүрт  зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

"Баянголд үйлдвэрлэв" цагаан сарын үзэсгэлэн худалдаа



Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын алба, Иргэний танхим, Засаг даргын Тамгын газар, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” хамтран дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчилах, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Сар шинийн баярын угтан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаа  нь иргэд, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэн, нэг дороос олон нэр төрлийн чанартай, хямд үнэтэй, үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнээр үйлчлүүлж цагаан сарын бэлтгэлээ хангах боломжийг олгож байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-аас ирэх сарын 25-ны хооронд “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус дүүргийн 150 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.

“Монгол Гоёл 2018 үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо”-д



Монголоороо бахархаж, Монголоороо гоёцгооё уриатай “Монгол Гоёл 2018” үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд:

• Үндэсний хувцас, дээл, хүрэм, малгай, бүс
• Үнэт эдлэл , алт мөнгөн эдлэл, хөөрөг даалин, эмээл хазаар
• Ноос ноолууран бүтээгдэхүүн
• Арьс ширэн бүтээгдэхүүн
• Бэлэг дурсгалын зүйлсээр төрөлжсөн үйл ажиллгаа явуулдаг 130 гаруй Үндэсний үйлдвэрлэгч байгууллага хувь хүмүүс оролцож байгаа аж.

Мөн Мишээл Экспо төвийн гадна талбайд цагаан идээний үзэсгэлэн худалдаа давхар явагдаж байна.

"Цагаан сар" үзэсгэлэн худалдаа Аса циркт болж байна



Цагаан сарын бэлтгэлээ бүгдийг нэг дороос урамшуулалтай, бэлэгтэй худалдан авах боломжийг “Цагаан сар 2018” үзэсгэлэн худалдаа олгож байна.

Үзэсгэлэн худалдаанд :

  • Ууц, өвчүү
  • Хэвийн боов
  • Бууз, банш
  • Сүү, цагаан идээ
  • Чихэр, жимс жимсгэнэ
  • Хүнсний ногоо
  • Хөөрөг даалин
  • Гарын бэлэг
  • Үндэсний хувцас
  • Ноос, ноолууран бүтээгдэхүүн
  • Гар урлал зэргийг худалдаалж байна.
 
"Өлзийтэй Цагаан сар 2018" үзэсгэлэн худалдаа



Цагаан сарын баярыг угтсан "Өлзийтэй Цагаан сар 2018" үзэсгэлэн худалдаа энэ сарын 26-30-ны өдрүүдэд “Хүннү молл”-д болж байна. Үзэсгэлэн худалдаанаас цагаан сарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ бүгдийг нэг дороос, хамгийн хямдаар авах боломжтой.
 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.