“Улаанбаатарын өвлийн наадам” ирэх амралтын өдрүүдэд болно
“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг билээ.
 
Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.
 
Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирэх аж.
 
Зохион байгуулагдах арга хэмжээнүүд
 
·        Урлагийн тоглолт
·        Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
·        Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
·        Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
·        Цанын сонирхогчийн тэмцээн
·        Тэшүүрийн үзүүлбэр
·        Снөүбоардын тэмцээн
·        Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
·        Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
·        Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
·        Нохой чарганы үйлчилгээ
·        Өвлийн дугуйны үйлчилгээ
·        Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
·        Параглайдингийн үзүүлбэр
·        олс таталтын тэмцээн
·        хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт
 
Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 3, 4-нд зохион байгуулагдах юм.
 
П.НАР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бэлд 2018-01-28 15:13:16
    хөөрсөн хүмүүс байгаль бузартуулж. хэдэн баячуудын халаас дүүргэнэ. Дэмий юм хийж байхаар улсаа хөгжүүл. 76 мөлыг төхөөрөх махны машинөө бэлд.