Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар шаардлага хүргүүлэв
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ХЭҮК-ын даргад шаардлага хүргүүлсэн байна.  Шаардлагад “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12:40 цагт эхэлсэн Шадар сайд тэргүүтэй төрийн алба хаагчидтай хийсэн уулзалтын мөрөөр Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбоотой, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвөл, хаврын морины уралдаанд хурдан морь унаж байгаа хүүхдийн насыг нэмэхээр тохиролцсон мэт хуурамч мэдээлэл түгээж байгаатай уялдан дараах шаардлагыг хүргүүлж байна.
 Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, шүүх, захиргааны, хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах ёстойг үндэслэн,
НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-ын Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад гагцхүү жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр тэмдэглэдэг “Монголын уламжлалт баяр болох Наадам” 2010 оны 10 дугаар сард бүртгэснийг хүндэтгэж,
Хүний эрхийн үндэсний байгууллагын хувиар хүүхдийн эрхийг хамгаалах, баталгаажуулах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэн ажиллаж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан эрх, эрх чөлөөг төрийн зүгээс баталгаатай эдлүүлэх үүргийн дагуу Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5, 6, 7, 12, 13, 14 дүгээр зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тушаалын дагуу:
 
• Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхдээр хурдан морь унуулахгүй байх
• Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 12-оос дээш насны хүүхдээр унуулахыг шаардаж байна” гэжээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2018-01-29 12:53:10
    Erhee hamgaalj chdahgui huuhduudiin emnees zorigtoihon tsents, bitgii hudaldagdaad huuhdiin amiar togloj uzeerei,tegvel estoi ta nartai negiigee uzne shuu
    122.201.24.213
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-29 11:28:22
    тарвага бямбадоржийн хуний эрхийг хангана гэж юу байхав дээ худлаа л чанга ярихаас хэтрэхгуй монгол улсыг хэдэн ченж мэддэг байсан одоо уяачдын жин дарж эхлэв
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-01-29 11:23:52
    ene zasgiin gazar bur zawaarch baynaa, unaach khuukhdiin nasyg akhiulna gesen ni khudlaa baysan bayna shuu dee , mia
    66.181.187.221
    Мэдэгдсэн Хариулах