Давосын уулзалт ийм дохио өгнө гэж хэн санах билээ

Уул уурхайн зах зээлд Дэлхийн эдийн засгийн форум ямар дохио өгч буйг “Mining.com" тоймлон нийтэлснийг товчлон хүргэж байна.

Дэлхийн эдийн засгийн форумын сүүлийн хоёр удаагийн чуулган газрын тосны үйлдвэрлэл болоод бараа бүтээгдэхүүний зах зээлд өөрчлөлт авчирч чадаагүй билээ. Өнгөрсөн долоо хоногт Давост болсон уулзалтын үеэр оролцогчдын тэмдэглэсэн бодит үнэн нь нефтийн үнэ бага төвшинд хадгалагдсан хэвээр байгаа ч ОПЕК үнийг өсгөх бодлого барихаас татгалзсаны дээр уул уурхайн салбарынхан хүндхэн цаг үетэй нүүр тулгараад байгаа явдал юм.



ХҮЧИРХЭГ ӨСӨЛТ


2018 оныг авч үзвэл, дэлхийн эдийн засагт өөрчлөлт орох төлөвтэй. Хүчирхэг өсөлтөөр манай гаригийн мөнгөний эргэлт нэмэгдэнэ гэж шинжээчил харж байгаа. Үүний үндэс нь түүхий эдийн эрэлт байх төлөвтэй. “Бид яг ийм өсөлтийг дэлхийн санхүүгийн хямралаас хойш огт үзээгүй” гэж ОПЕК-ийн нарийн бичгийн дарга Мохаммад Баркиндо хэлжээ.

Давосын Steigenberger Grandhotel Belvedere зочид буудалд орол цогчдын дунд өрнөсөн хэлэлцүүлэг, ярилцлага, харилцан ярианы дундаас итгэлгүй дуу хоолой илрээгүй нь ч үүнийг хэлээд өгөх биз. Bloomberg-ийн бараа бүтээгдэхүүний спот индекс газрын тосноос улаан буудай хүртэлх түүхий эдийн нийлүүлэлтийн үзүүлэлт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 41 хувиар өсчээ. Энэ тоон дүн хамгийн сүүлд 2014 оны арваннэгдүгээр сард л тохиосон билээ.

IHS Markit Inc.,-ийн газрын тосны судлаач, зөвлөх Даниел Иергин “Эдийн засгийн хүчирхэг өсөлт болон бага өртөгтэй зээлийн нэгдэл нь бараа бүтээгдэхүүнийг өргөж өгнө” гэж олонтаа дүгнэн хэлж байсан юм.


АМ.ДОЛЛАР БА ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ


Ам.долларын ханшийн уналт бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх хандлагыг тодорхойлж байна. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Давост хэлсэн үгэндээ засаг захиргаа нь валютын энэ бага ханшид таатай хандаж буйг илэрхийлсэн юм. Түүнчлэн Ерөнхиилөгч Д.Трамп өнгөрсөн жил ам.доллар 11 хувиар унасны хариуд газрын тос болоод бараа бүтээгдэхүүнд хангалттай өсөлт мэдрэгдсэн гэдгийг онцолсон билээ.

2018 оны эхэнд тохиосон Дэлхийн эдийн засгийн форумд байгалийн нөөц баялгийн эрэлчдийн төлөөлөгчид болох ОХУ- ын хөнгөн цагааны аварга нэгдэл United Co. Rusal-ийн Олег Дерипаскагаас авахуулаад British Petroleum-ийн босс Боб Дюдли хүртэл цугласан байв. Мөн Cargiil and Ivan Glasenberg-ийн гүйцэтгэх захирал Дэвид МакЛеннан зэрэг бараа бүтээгдэхүүний томоохон худалдаачид ч ирсэн байжээ.

Женевт төвтэй Mercuria Energy Group-ийн ерөнхийлөгч Марко Дунанд “Энэ жил газрын тосны үнэ 60-75 ам.долларт хүрнэ” хэмээн таамаглаж буйгаа хэлсэн байна.

Хэрэв та Давост өрнөсөн харилцан зөвшилцөлд итгэвэл Америкийн өсөлтийг түргэтгэхэд чухал үүрэгтэй АНУ-ын татварын хөнгөлөлтийг ойлгоно. Хоёр жил сунжирсан саадтай замаас гарснаа зарлаж буй Хятад улс өдгөө эдийн засгаа улам өргөжүүлэн тэлж, галт тэргээ чадлаар нь хурдлуулж буйг мэдэрнэ. Бас Бразилаас авахуулаад Энэтхэг хүртэлх улс орнууд эдийн засгийн төлвөө хэчнээн өөдрөгөөр зурж байгааг ч мэдэрнэ.

ЗЭСИЙН ҮНЭ 7000 АМ.ДОЛЛАРААС ДАВЛАА

Зэсийн уурхайнуудыг чиглэсэн гэрээ хэлэлцээнүүд энэ жил эргэн сэргэнэ хэмээн шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, илүү их хэмжээний мөнгө энэ салбарт энэ жил цутгах төлөвтэй байна.

Энэ сард л гэхэд 500 сая ам.долларын шилжүүлэг энэ салбарт хүлээгдэж байгаа. Эдгээрийн ихэнх нь энэ сард тайланд оржээ. Олон компани эрэлт хэрэгцээ нь өсч буйг ч тэмдэглэсэн байна.

Сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн өндөр ханшийг мэдрүүлсэн 2017 оны үлдээсэн бэлэг нь зэсийн уурхайнуудад өсөлт цаашид улам нэмэгдэнэ гэсэн хүлээлт билээ. Sachs Group Inc-ээс урьдчилсан таамаглал өөдрөг хэвээр байна гэж мэдэгдсэний дараа энэ нь улам их найдвар болох юм.

Олон улсын зэсийн судалгааны группийн мэдээлж буйгаар өнгөрсөн жилийн эхний арван сарын байдлаар бүтээгдэхүүний хэмжээ 175 мянган тоннд хүрчээ. Харин хомсдол тухайн үетэй давхацсан бөгөөд BHP Billiton Ltd-ийн Чили дэх Эскондидагийн уурхайн ажил хаялтын улмаас 143 мянган тоннд хүрсэн юм.

Өчигдөр Улаанбаатарын 13.49 цагийн байллаар Лонлоны металлын биржийн цахим хуудаст тэмдэглэснээр нэг тонн зэсийн үнэ 7063 ам.доллар байлаа. Ийнхүү үнэ 7000 ам.доллар арай чамай давж байгаа энэ нөхцөлд уул уурхайн компаниудад шинэ хөрөнгө оруулалт хайхад дарамт ихтэй хэвээр байх төлөвтэй.

Зууны мэдээ
Ж.Цогзолмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-01-30 04:41:39
    АН-ын Засгийн эрх авах гэж улайрч буй шалтгаан
  • is 2018-01-30 03:30:03
    та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй. ht...