Татварын нэмэгдлийг хүчингүй болгохтой холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх дээшлэх бөгөөд бизнесийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болох давуу талтай гэж Засгийн газар үзлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний хуралдаанаар хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай байхаар тооцон энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-01-31 03:01:56
    Эргэж буцсан ,орон гаран ,олон ааштай авгай шиг засгийн газар бэ?Дээрээсээ ажлаа эхэлж,дээрээсээ хэмнэлт явуулаачээ.Ард тумэн ядуураад л дарга нар нь тарган б/...
  • зочин 2018-01-30 11:25:05
    нийгмийн даатгалын нэмсэн татвараа яах гэж бнаа. Уг нь хүн амын орлогын татвараас илүү олон хүнийг хамарч байгаа юм шүү дээ.
  • зочин 2018-01-30 10:22:34
    .. гэж үзлээ ч гэх шиг. Өмнө юу гэж үзээд нэмчихсэн юм бол. Ард түмнийг тэнэг гэж бодоод уу?
  • иргэн 2018-01-30 09:55:37
    тэнэг топор чи яаж ч тэлчигнээд цагаан сараас хойш огцорно тэр хуртэл эх оронд минь бага л гай болоорой гэж хичээнгуйлэн гуйж бна туунээс чамаас еер юу хусхэв
  • Бат 2018-01-30 09:53:36
    Хадгаламжийн хүүгээс татвар авдгаа зогсоомоороо