ХХОАТ-ын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.


УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оноос эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж байна. Тиймээс иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах татварыг нэг шатлалтай болгож, эдийн засаг дахь татварын ачааллыг бууруулж, татварын системийг энгийн, ойлгомжтой болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь бизнесийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр шинээр бий болгох, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ хуулийн төслийн зорилго нь иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулж, татварын бааз суурийг тэлэхэд орших юм. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгох, энэ төрлийн орлогод үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг тодорхойлсон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-01-30 15:21:04
    ХХОАТ-ын нэмэгдэл ажил эрхлэгсдийн 10 хүрэхгүй хувьд л хамаарна. Гэтэл НД-ын шимтгэлийн нэмэгдэл ажил хийж байгаа бүх хүмүүсээс гадна ажил олгогч нарт ч нөлөөлн...
    59.153.115.23
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-30 12:10:11
    оллоогийн малуудаа гарчигны товчилсон угэнд чинь нэг т усэг дутуу бна пгоо мал л бичсэн байхдаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах