Өнөөдөр болох үйл явдлууд
08:30 цагт: НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад Монгол Улсын 21 аймаг нэгдэн орохоор болжээ. Эдгээр аймгуудад батламж олгох ёслолын ажиллагаа Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.

08:30 цагт: Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн Улсын Ерөнхий прокурорын газрын хурлын танхимд эхэлнэ.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэц хуралдана.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд сар шинийг угтсан хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: МYЭ-ийн холбооноос Засгийн газар ОУВС-тай тохиролцсон асуудлаар байр сууриа илэрхийлнэ. МYЭ-ийн холбооны хурлын танхимд.

11:30 цагт: Ажлаас үндэслэлгүй халагдах, эрүүл мэнд, амь насаараа хохирох, хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй олон мянган хүн МҮЭХ-ны Хуульч өмгөөлөгчдөд хандан эрх ашгаа хамгаалуулдаг билээ. Сүүлийн арав гаруй жил хамтран ажиллаж буй 15 хуульч өмгөөлөгчийн гэрээг сунгах ажил МҮЭХ-ны хурлын танхимд болно.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс оффшор данс эзэмшигч улс төрчдөд тулган шаардах бичиг хүргүүлэх болсон талаараа хэвлэлийн бага хурал зарлаж байна.
11:30 цагт: Гэр хорооллын агаарын бохирдлыг арилгах цахилгаан халаагуурын цоо шинэ технологийн үр дүнгийн талаар "Бест энержи сэйвинг" ХХК-аас мэдээлэл хийнэ

"Ойн суурь түвшний танилцуулга, 2018 оны REDD+ хөтөлбөрийн төлөвлөгөө болон ой зохион байгуулалтын ажлын аргазүйн талаарх хэлэлцүүлэг" болно. Хаана: Holiday Inn Ulaanbaatar Hotel Холбоо барих: 77117750

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.