​1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд нийт татвар төлөгчдийн 11,8 хувийг эзэлж байна гэв
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Сарын 1 сая 500 мянгаас дээш төгрөгийн цалинтай иргэд нийт татвар төлөгчдийн хэдэн хувийг эзэлдгийг тодруулахын зэрэгцээ төр нь өндөр орлоготой иргэдээсээ өндөр татвар авч үүнийгээ орлогогүй, бага орлоготой иргэдийнхээ халамж, тэтгэмжид анхаарах ёстой байтал татварын хувь хэмжээг өөрчлөх шаардлага байсан уу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2016 оны эцсийн байдлаар сарын 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд нь нийт татвар төлөгчдийн найман хувийг эзэлж байсан. Үндэсний статистикийн хорооны 2017 оны гуравдугаар улирлын тайлангаас харахад энэ хэмжээ 11,8 хувьтай байна. Үүнд уул уурхайн салбарын ажилчид, төмөр замчид багтаж байгаа юм. Эдгээр ажилчдын гэр бүл ганц хүний цалингаар амьдардаг, олон хүүхэд тэжээдэг, ипотекийн зээл төлдөг бодит нөхцөл байдал байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд татварын нэг шатлалтай болгосноор тайлангаа гаргахад хялбар болж, татварын системийг энгийн ойлгомжтой байх зарчимд нийцэж байгаа.

Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-01-31 14:11:54
    Emch tsagdaa bagsh nar ene 1.500.000 tsalin awdaggvi tiimees xywiin xewshliin nöxödvvd orno Daraa ni ene tatwar tölsön nereer ix xemjeenii möngö idne!!!
  • иргэн 2018-01-31 13:27:13
    Юм хийсэн шиг харагдах гэж жүжиг тоглохоо боливол яасан юм бэ? Жилийн дотор нэг намын 2 засгийн газар байшин өрж нураагаад бахархалтайгаар ажил хийчихлээ гэж .....
  • Аэнө 2018-01-31 11:49:57
    5 саяас дээш цалин авдаг төрийн өмчийн байгууллага, банкны захирлуудаас наад татвараа ахиухан аваач
  • иргэн 2018-01-31 09:26:51
    Ш.Раднаасэд гэж ямар амьдрал мэддэггүй олгой вэ? Би 1 сая 500000 төгрөгийн цалинд хүрэх гэж сүүлийн 20 жил гэр бүл үр хүүхэдтэйгээ байх алтан цаг хугацаагаа