Дахин “хар жагсаалт”-ын харанга дэлдэх үү
Монгол Улс хар жагсаалтаас саарал руу орсон тухай мэдээг өнгөрсөн долоо хоногт онцолж байлаа. Холбогдох яамд тодорхой амлалт өгч, үүрэг авсны үр дүнд ийнхүү саарал жагсаалтаас холуур өнгөрч чадлаа. Тэгвэл Монгол Улсын нэр хүнд гадаад улсад дахин ганхаж мэдэхээр болчихлоо. Учир нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ байгууллага манай улсад зөвлөмж өгч, шаардлага ирүүлсэн байна. Энэ шаардлагыг ирэх намар буюу аравдугаар сар хүртэл хангаж чадахгүй бол мөн “хар жагсаалт” гэгчийн эгнээнд нэгдэж мэдэх юм.  Манай улс 2011 оноос эхлэн ФАТФ-ийн  хяналтад орсон бөгөөд  Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тус байгууллагын гаргасан зөвлөмжийг 2006 оноос хойш хэрэгжүүлээгүй, мөнгө угаах гэмт хэргийн хөрс суурь нь бүрэлдсэн гэх шалтгаанаар саарал жагсаалтад багтаж байсан юм.

Харин 2013 онд Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны стратегийн дутагдлуудаа зассан явдлыг өндрөөр үнэлж, өөрийн хяналтаас гаргах тухай шийдвэрийг гаргасан  байдаг. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд багагүй чармайж ажилласны хүчинд “хар жагсаалтад” бичигдэхээс аврагдсан гэсэн үг юм.

Харин одоо ФАТФ анхааруулга өгчээ. Үүнтэй уялдан өчигдөр ХЗДС Ц.Нямдорж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гээд маш өргөн хүрээг хамарсан хууль юм. 

Хууль санаачлагчийн зүгээс цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (цаашид “ФАТФ” гэх)-ын зөвлөмжүүдэд нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах дараах зайлшгүй практик шаардлагууд үүсч байгааг тодотгосон байна.

Хэрэв Монгол Улс хар жагсаалтад багтвал эдийн засгийн хувьд эрсдэл үүрнэ. Тодруулбал, Монгол Улс энэ жагсаалтад орсон тохиолдолд хөрөнгө оруулагчид болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс Монголд  хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламжаа зогсоогоод зогсохгүй наад зах нь иргэдийн хувьд гадаадад аялахдаа ашигладаг мастер, виза картуудаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаадын банкууд Монголын банкууд руу мөнгө шилжүүлэхээс татгалзахад хүргэж магадгүй нөхцөл байдал үүснэ. Иймээс эрх баригчид ирэх аравдугаар сараас  өмнө  хууль эрх зүйн орчиноо өөрчилж, дутагдлуудаа засах үүрэг хүлээж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-02-02 08:59:49
    Авилгач түшмэлүүдийг хар жагсаалтад орууцгаая. ЕХ, АНУ-ын холбогдох байгууллагуудад ард нийтээрээ өргөдөл гаргая.
    107.167.112.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-01 10:48:14
    Сэтгэгдэл бичээд байгаа "зочин", "иргэн" нар яах аргагүй Монголыг дампууруулахыг хүссэн эрлийз, хурлийзууд байна. Ийм хүмүүссээ л болгоомжил Монголчуудаа
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-01 09:15:21
    Нэг мөсөн хар жагсаалтад живээд дампуураасай билээ.
    103.229.120.159
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-01 01:37:14
    пгоо ичиж ухээч манай улс 2011 оноос эхлэн манай улс ....
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах