“Ноён уул”-ын шүүх хурал нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлогджээ

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр  10 цагт эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмидын хүсэлтээр  хойшлогджээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр,  гуравдагч этгээдээр  “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй УУХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргаа,  удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон юм. 

Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Улмаар шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 07-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон байна.

Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-02-01 08:25:51
    залилангийн луйварчин хятадын эрлийз цэрэннадмид авгай энэ ноён уулийн тэргүүн юм уу? ХА ХАА ХАА ХАХАХА
  •  2018-02-01 03:17:10
    ОДОО цагт улс төрчид юу ч хийгүй зүгээр байвал ЭХ ОРОНДОО хийж буй хамгийн том үйлдэл болж байна. ХИЙЖ байгаа нь дандаа улсынхаа эсрэг хөдлөж байна
  • Хорлон сүйтгэгч!!! 2018-02-01 02:37:46
    Ийм ч шүүх байх гэж дээ!!! Худлаа популизм хийдэг солиотой юмнуудыг тас цохиод өгөөчээ!!! Улс орны хөгжлийг чөдөрлөгч нарт дөрлүүлээд л !!