Авлигын хэрэгт холбогдсон экс Ерөнхий сайд зургаан жилийн ял сонслоо
Авлига, хээл хахуулын хэрэгт холбогдоод буй Израилийн экс Ерөнхий сайд Эхуд Олмертэд Тель- Авивын шүүх өчигдөр 6 жилийн ял оногдууллаа.
 
Тэрбээр 1993-2003 онд Иерусалим хотын захирагчаар ажиллаж байхдаа еврейн тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл хөтөлбөрт оролцсон компаниудаас их хэмжээний авлига авч байсан нь тогтоогдсон байна. Шүүгч Дэвид Розен мэдэгдэхдээ «Түүнийг хорт хавдартайг нь харгалзаж холбогдох ялыг нь оногдууллаа. Шүүх ажиллагаа шударга явагдсан» гэжээ.
 
Хэвлэлүүдэд бичсэнээр Эхуд Олмертын авлигын хэрэг араасаа хэд хэдэн улстөрчийг дагуулж болзошгүй байгаа аж. Хууль сахиулах байгууллагынхан үүнтэй холбоотой баримтуудыг цуглуулсаар байгаа хэмээн Израилийн мэдээллийн вэб сайтуудад бичсэн байна.
 
2006-2009 онд Израилийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Эхуд Олмерт өмнө нь авлига хээл хахууль, мөнгө завшсан хэрэгт нэр холбогдож байсан юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.