Саудын Араб тохиролцоо хийх замаар 106 тэрбум ам.долларыг эргүүлэн авчээ

Авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдтэй шүүхийн шатнаас өмнө тохиролцоо хийх замаар Саудын Арабын эрх бүхий байгууллага 106 тэрбум ам.долларыг эргүүлэн авч чадсан байна.

“Хэрэгт холбогдуулан 381 хүнийг шалгаж, тэднээс 56 хүнийг авлигын эсрэг кампанит ажлынхаа хүрээнд баривчлан саатуулсан бөгөөд тохиролцоогүй бусад хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэж тус улсын Прокурорын байгууллага мэдээлжээ.

Хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, Эр-Рияд хот дахь “Ритз-Карлтон” зочид буудалд хоригдсон бүх хүнийг өнгөрсөн мягмар гарагт сулласан бөгөөд зочид буудал нь энэ сарын 14-ний өдрөөс эхлэн урьдын адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх юм байна.

Эрх бүхий байгууллага төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг хянан шалгах ажиллагаа явуулж, нэгдүгээр сарын 24-нд дуусгасан гэж мэдээлсэн бөгөөд хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь шүүхийн өмнөх шатанд тохиролцоо хийжээ.



Эх сурвалж: tass.ru

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.