“Буянт-Ухаа 1” хорооллын үлдсэн байрнуудыг бэлэн мөнгөөр худалдаална
“Буянт-Ухаа 1” хорооллоос 300-аад орон сууц үлдээд байгаа. Тэгвэл эдгээр орон сууцыг бэлэн мөнгөөр худалдаалах Засгийн газрын журам батлагдсан тухай эх сурвалж мэдээлж байна. Уг нь "Буянт-Ухаа 1" хорооллын байруудыг 15 жилд түрээслэх, худалдаалахыг хориглосон, хатуу нөхцөлтөйгөөр урт хугацааны, бага хүүтэй зээлээр олгоно гэж байсан. Гэвч сугалаанд шалгарсан иргэд байраа авч чадахгүй байгаа учраас ийм шийдвэр гаргасан бололтой. Эдгээр нь дан нэг өрөө байрнууд юм. Гэхдээ яг хэзээнээс худалдаалах, нэг метр квадрат нь хэдэн төгрөгөөр байх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.