Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын бүтээгдэхүүн үзэсгэлэн, худалдаа, нээлттэй арга хэмжээ Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд болно.

09:00 цагт: Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан хоёрдугаар сургуульд байрлах түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

09:30 цагт:  Үндсэн хуулийн хуралдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэсэн Дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүссэн марганыг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт: “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх уламжлалт өдрийн” хүрээнд “Сэтгэлийн 1,000 донор-3" аянг ЦССҮТ-ийн төв байранд зохион байгуулна.

Тусгаар Тогтнолын ордонд

10:00 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийн үзэсгэлэнгийн нээлт болно.
10:30 цагт: Намд гишүүн элсүүлэх ёслолын ажиллагаа болно.
14:00 цагт: Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ардын хувьсгалын тухай Эрдэм шинжилгээний хурал хийнэ.
14:00 цагт: "Д.Сүхбаатар ба Ардын хувьсгал” илтгэлийн тэмцээн болон донор арга хэмжээ болно.

11:00 цагт: Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар Төрийн ордонд хүлээн авч уулзана. 

11:00 цагт: Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н. Назарбаев Казахстаны ээлжит илгээлтэй холбогдуулан БНКУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин БНКУ-ын Элчин сайдын яаманд хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд болно. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.