Сар шинийн цуврал барилдаан 11-нээс эхэлнэ
Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааныг Монголын бөхийн өргөөнд зохион байгуулдаг уламжлалтай.

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны хуваарь гарчээ.

Тодруулбал, сар шинийн барилдаан “Бөхийн өргөө”-нд хоёрдугаар сарын 11-нд болох аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм байна.  Мөн хоёрдугаар 12-нд сумын цолтой болон залуу бөхчүүд барилдах бол 13-нд аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан тус тус болно. Түүнчлэн хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан болох хуваарьтай байна.

Харин хоёрдугаар сарын 15-ны 12 цагаас Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд МБӨ-нд бүртгэх юм байна.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.