“Монос”-ын эмийн сангууд стандартад нийцээгүй эмийн жороор үйлчилж байжээ

ШӨХТГ-аас “Монос Улаанбаатар” ХХК-ийн харьяа эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Уг шалгалтад тус компанийн харьяа 23 салбар эмийн сан хамрагдсан бөгөөд нийт эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын зөрчил илэрсэн байна.

Хяналт шалгалтаар илрүүлсэн бусад зөрчлүүд:
-Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Саруул тэнгэр 2 эмийн сан, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Монос-Хархорин эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Монос эмийн сангууд нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа явуулдаггүй зөрчил илэрсэн.

- Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Монос-Сансар эмийн сан жороор олгогдох эмийг шаардлага хангагдахгүйгээр бичигдсэн эмийн жорыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн.

- Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Монос-Ботаник эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.

- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Монос-Баянмонгол эмийн сангийн эрхлэгч Б.Батцэцэг нь “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011–т заасан мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн эм зүйч эмийн сангийн эрхлэгч байна гэсэн шаардлагыг хангаагүй, Нийтийн үйлчилгээний 1 дүгээр зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авсан боловч дээрх стандартад заасан шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулахгүй байна.


- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах-Монос Натурвит эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, хаяг шошгожилтын зөрчилтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулж байсан.

- Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Монос-Төв эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, байвал зохих боловсон хүчний тоо хангалтгүй.

- Монос 5 шар салбар эмийн санд /I-р зэрэглэл/ хийсэн шалгалтаар Герман улсад үйлдвэрлэсэн Sheeni брэндийн жимсний чанамал, сок зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгожилтын зөрчил илэрлээ. Энэ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6 дахь заалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөрчилөө арилгах хүртэл тус эмийн санд байгаа дээрх бүтээгдэхүүнийг битүүмжлэн хураав.

-Монос Сонсголон эмийн санд /1-р зэрэглэл/ мөн дээрхтэй ижил зөрчил илэрсэн тул ....брэндийн сок ширхэгийг зөрчилөө арилгах хүртэл түр хугацаагаар битүүмжлэн хураав. Эмчийн эмийн жор бичилт нь MNS 5376:2008 Эмийн жорын маягт, жор бичилт Монгол улсын стандартыг мөрддөггүй үүнд эмийн жорын маягтад эмийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээнээс өөр бусад үйлчлүүлэгчийн болон эмчийн мэдээллийг огт бичдэггүй зэрэг зөрчил илэрсэн.

-Монос Хар Хорин эмийн санд /1-р зэрэглэл/ Эм Ди Эс компаний импортоор оруулж ирсэн .. улсад үйлдвэрлэсэн Оff! нэр төрлийн хүүхдийн шумуулаас хамгаалагч тосны шошгон дээрх орчуулганд уг бүтээгдэхүүний хадгалах хугацааг алдаатай бичигдсэн зөрчил илэрсэн.
• Монос-25 эмийн сангийн салбар нь эм найруулж байсан бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан нь хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж , олон алдаа дутагдал илэрсэн байна.

Иймээс “Монос”-ын эмийн сангуудад Стандартын шаардлага хангасан бүрэн бичилттэй эмийн жороор үйлчилдэг болгох, үйлчлүүлэгч нарт шаардлагатай эмийн талаарх мэдлэг мэдээлэл хүргэдэг болгох, эмийн үнэ тавилтыг мөрдөн ажлуулах талаар мөрдөн ажлуулах
Дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил гаргасан эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Монос-Улаанбаатар ХХК-д Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулахаар болжээ.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн газарт хүргүүлэхээр болжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bayram 2014-08-19 05:18:07
    khuukhdiin ugj, sosog ni zarakh zuwshuurul baidag yumuu? khunsnii nemelt buteegdekhuun khergelekhgui baieal yuasiin
    202.72.246.116
    Мэдэгдсэн Хариулах