АХБ-ны зээлээр хэд хэдэн аймагт нар-салхины станц барина
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс тус банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, нийтдээ 9 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Тухайлбал, уг зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэл болон хөдөө орон нутагт 24 сургууль, хүүхдийн 16 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, шинээр 2 сургууль, 8 цэцэрлэгийн барилга барьж гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн тоог бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Мөн энэхүү зээлийн санхүүжилтээр хэд хэдэн аймагт нарны, салхины болон нар-салхины хосолсон станц барих, гүний халаалтын систем суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх, төсөв, санхүү, татварын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, нийслэлийн Сэлбэ, Баянхошуунд дэд төвүүд байгуулах замаар хотын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, 5 аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг лабораторийн хамт барих, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн цогц үйлчилгээг төвлөрүүлэх зорилгоор Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Архангай, Дорноговь аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогцолбор барих, Улаанбаатар хотод инкубатор төв байгуулах зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх аж. Түүнчлэн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс 130 сая ам.долларыг нь улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин хуулийг баталлаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргүн 2018-02-04 14:26:54
    "хийсэн, барьсан, хийгээд дуусгасан" гэсэн мэдээлэл, сурвалжлага, ярьлцлага бичиж байгаач СЭТГҮҮЛЧДЭЭ !!!
    103.212.119.25
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-03 10:45:16
    Ulsyn uriin deed hyazgaar chini uu bolson bee? ur chini uu bolj bna aa
    213.55.176.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-03 08:03:32
    хүрэлбаатар улсын зээлээр гараа угаахнээ. нар салхины станцыг хувийхан хангалттай хийж байгаа ш дээ. улс зээл хийж нар салхины станц барихыг эсэргүүцэж байна.
    27.123.212.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-03 07:20:28
    Зээлээ зөв зүйлд зарцуулбал дороо л өөрийгөө төлнө Зээлээс айх юм байхгүй.... АН-ынхан шиг л хувааж хулгай хийж идэж болохгүй.
    66.181.179.67
    Мэдэгдсэн Хариулах
  • urtei l gehiin 2018-02-03 04:35:47
    urtei hetcuu bna gehiin nemeed zeeleed l baihiin yamar uchirtai yum be
    202.21.106.141
    Мэдэгдсэн Хариулах