Урлаг, спортын алдартнууд донорын аянд нэгдлээ

“Сэтгэлийн мянган үйлс” нийгэмд үйлчлэх ТББ нь Үндэсний статистикийн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх уламжлалт өдрийн” хүрээнд “Сэтгэлийн 1000 донор-3” аяны нээлтийг өчигдөр ЦССҮТ дээр зохион байгууллаа. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүн амын дунд донорын талаарх сургалт сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион явуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх, аюулгүй цусны нөөцийг нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах зорилготой энэхүү аян нь бүтэн сарын турш үргэлжлэх юм.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Гантулга хүрэлцэн ирж баяр хүргэж амжилт хүссэн. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон болон Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөр нарын урлаг, спортын алдартнууд нээлтэд оролцов.


 

Энэ өдөр “Бахархал 10” тэмдгээр донор Ш.Цэдэндамба, Г.Эрдэнэбат (Монгол Улсын гавьяат жүжигчин), “Бахархал 20” тэмдгээр донор Н.Мөнхбат, “Бахархал 30” тэмдгээр донор Ш.Пүрэвдорж, “Бахархал 40” тэмдгээр донор О.Оюунчимэг нарыг тус тус шагнаж,  “Хүрэл донор”-оор донор Г.Гантөмөр, Р.Батхүү нарыг өргөмжлөв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • вампир 2018-02-03 07:10:11
    өнөөдөр бас цус сорж байгаа юм уу. орой цусны сангаас сорноо.