Боксчид Энэтхэгээс таван медаль хүртлээ
Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулсан  “India Open” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд 23 орны 240 тамирчид ур чадвараа сорин оролцсоноос эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг хүрэл, 51 кг-д О.Жаргалан мөнгө, 69 кг-д Э.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар мөнгө, 60 кг-д Б.Мишээлт мөнгөн медалийн эзэд болсон байна.

Баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахалсан бөгөөд шүүгчээр Д.Мандахбаяр ажиллажээ.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цнд  2018-02-04 05:21:55
    Бүгдийг нь хө/баатар цолоор оо мялаагаарай. Тамирчидад.амжилт