Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулна

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо хамтран Монголын Үндэсний музейн ажилчдад зориулан "Гамшгаас хамгаалах, гамшгийн үед анхны тусламж үзүүлэх" сургалтыг  энэ сарын 5-ны өдөр  буюу маргааш зохион байгуулна.

Монголын Үндэсний музей нь Монгол түмний оюуны сэргэн мандалтад үнэтэй хувь нэмэр оруулах, соёлын биет болон биет бус өвийг судлан олон нийтэд таниулах зорилготой байгууллага юм. Нийт 57,000 гаруй үзмэрийг хадгалан байнгын үзүүлэнгийн 9 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхимаар дамжуулан жилдээ дотоод гадаадын 80.000 гаруй үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг улсын онцгой объект юм.

П.НАР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.