Марадонад Америкийн виз олгохоос татгалзжээ

Аргентины хөл бөмбөгийн од Диего Марадона Ерөнхийлөгч Дональд Трампыг үг хэлээр доромжилсны дараа түүнд АНУ-ын виз олгохоос ээлжит удаа татгалзжээ.

Испанийн ​Marca сонины мэдээлж буйгаар бол, Марадона Венесуэлийн TeleSur телевизэд ярилцлага өгөхдөө "Дональд Трампыг чиролита" гээд хэлчихсэн аж.

Чиролита гэдэг нь утсан хүүхэлдэй аятай бусдын үгээр явдаг хүнийг хэлдэг, Аргентины түгээмэл доромж үг юм байна.

Өдгөө Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль Фужайра багийн менежерээр ажиллаж байгаа Марадона нөхөрт гарчихсан байсан мөртлөө өөрийнхөө охин насныхаа овог нэрээр үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт хийсэн хуучин түнш Клаудиа Виллафане гэгчтэй шүүхдэлцэхээр АНУ руу явах шаардлагатай байжээ.

Аргентин эрийн хувьд АНУ-ын хилийн шалган дээр анх удаа ийм асуудал үүсч байгаа биш юм байна. 1994 онд АНУ-д болсон Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэрээр мансууруулах бодисын сорил тестийг давж чадалгүй, визний хугацаа дууссаны дараа ч АНУ руу ирж болохгүй гэсэн нөхцөлтэйгээр Аргентины хөл бөмбөгийн баазаас нутаг руугаа хөөгдөн нутаг буцаж байсан аж.

Марадона мөн өнгөрсөн долоо хоногт Кристиано Рональдо бүх цагийн хамгийн шилдэг хөл бөмбөгчин биш, түүнтэй харьцуулахад Бразилийн Пеле, тэр бүү хэл одоо Рональдотой хамт нэг үед тоглож байгаа Лионел Месси түүнээс хавьгүй дээр гэж хэлчихээд хэсэг зууртаа хэвлэлийн баатар болоод авчээ. 
 
Аргентинчууд ч гэсэн Пелегийн тухайд Марадонагийн хэлснийг хүлээн зөвшөөрөх төлөвтэй. Учир нь Марадона АНЭУ-ын Арабын булангийн лигт баг удирдан ажиллаж байгаа бөгөөд түүний удирдсан баг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 11 удаа тоглохдоо ердөө ганцхан удаа хожигдоод байгаа юм.

Г.Ганхуяг
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болдоо 2018-02-05 03:35:29
    Хн. манайхан бас ам хэлээ мэдэж л баймаар юм байна. Асаг Путинтэй хамт зургаа авахуулаад ФБ дээрээ залчихсан гээд виз өгөөгүй гээ биз дээ.