Хөвсгөл нуурын баруун эргээр 40 км авто зам барина

Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжүүлэх зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 38 сая ам.доллароор Хөвсгөл далайн аялал жуулчлалын бүсэд цогц төсөл хэрэгжүүлэхээр  болжээ.

Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэл зургаан метрийн өргөнтэй 40,2 км хатуу хучилттай авто зам, 150 машины зогсоол, явган хүний зам, дугуйн замтай болох, Хатгал, Ханхын ойролцоох бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал усыг цуглуулах 50 шоо м-ээс  дээш багтаамжтай цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулах юм байна.

Мөн Хатгал, Ханх сумдын хог хаягдлын цэгийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинэчлэх, Эгийн голын гүүрийг шинэчлэн барьж байгуулах зэрэг ажлуудыг дээрх хөрөнгөөр хийх ажээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт баталсан бөгөөд энэ хөтөлбөрөөс дээрх цогц төслийг санхүүжүүлнэ.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төргүй нийгмийн иргэн 2018-02-05 10:18:49
    Цөвүүн цаг гэж! хийж байгаа бүхэн нь байгаль, хүндээ хортой болгох юм даа ! Хайран сайхан нутаг хог,хөлд дарагдлааааааааааааааааааа
    202.179.25.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-05 09:13:07
    Ингээд бүх нийтийн жорлон боллоо доо хөөрхий
    202.179.31.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-05 07:52:03
    Ингээд НАРАНТУУЛ боллоо
    202.21.127.130
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-05 07:14:19
    зам барихаасаа илүү нуурын цэвэр байдалд санаагаа зовоо: зам барилаа гээд Ну-А БАячуудын банзал зам болно.
    103.229.120.226
    Мэдэгдсэн Хариулах
  • tiim hergtei zam uu 2018-02-05 06:40:10
    tiim heregtei zam uu? zun l hed honog l mashin yavna bizdee?zamiig zeeleer barihb ni her zuv yumbe deee?
    202.21.106.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдбаатар 2018-02-05 05:49:59
    Нэг шагалтын хураамж-1500 байхад болно.Үүнийг юунд зарцуулсан тухайгаа олон нийтэд ил тод тайлагнадаг байх хэрэгтэй.
    103.212.119.147
    Мэдэгдсэн Хариулах