Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатарт 198,600 төгрөгөөр тогтоов

Үндэсний Статистикийн хорооноос энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600 төгрөг болж өмнөх оноос 13300 төгрөг буюу 7.2 хувиар нэмэгдсэн байна. Харин Баруун бүсэд 11500 төгрөг буюу 6.9 хувь, Төвийн бүсэд 9400 төгрөг буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 9100 төгрөг буюу 5.2 хувь, Зүүн бүсэд 8300 төгрөг буюу 5.0 хувиар нэмэгджээ.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.

Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 72.5-82.8 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 62.1-70.9 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 71.6-81.7 хувийг, ҮСХ-ны 2017 оны 3 дугаар улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.2-20.8 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 12.3-28.1 хувиар илүү байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Eej 2019-03-17 05:27:45
    Amjirgaanii towshin nemegdexed xvvxdiin tetgemj yagad nemegddeggvi ym be 50%r awdag ch 50%da xvrexgvi bn
    66.181.161.100
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-06-23 02:15:07
      Nemegdene sh dee
      202.126.88.234
      Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-02-05 14:56:56
    Exner ni ajilgvi Nöxör ni xaaya xödöö zamd yawj möngö oldog 5 xvvxedtei ailiig gertee zyragttai ygaalgiin mashintai geed amjirgaanii dood oryylsangvi
    79.226.67.226
    Мэдэгдсэн Хариулах