ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүнг танилцуулна
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" зөвлөгөөнийг Holiday Inn төвд зохион байгуулна.

11:00 цагт: Өнөөдөр Олон улсын “Аюулгүй интернэт”-ийн өдөр. Энэ өдрийг манай улс “Бүтээе, нэгдье, харилцан хүндлье”, Эерэг интернет Танаас эхэлнэ уриатай тэмдэглэж байна. Энэ талаарх хэвлэлийн хурал Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод болно.

11:00 цагт: “ОУВС хэлэлцээрийн үр дүн”-г танилцуулах хэвлэлийн бага хурал Сангийн Яамны Түшээ танхимд болно. Оролцогч талууд: Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан.

11:00 цагт:  “Хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг брайль-кирилл хослуулан хэвлэх” төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны байранд  болно.

11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  "Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт" чуулга уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан сүүний ферм, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн холбоод хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргахад тулгамдаж байгаа асуудлыг бодитоор үнэлэн, сүүний салбарт шинэчлэл хийхэд төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх гарцын талаар хөндөх юм.

15:00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Өвдөгний үений АНХНЫ хагалгаа (Артроскопия)-гаа хийхээр товлоод байна. Уг хагалгааг ГССҮТ-тэй хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн захирал, гэмтэл согог заслын их эмч Т.Мөнхсайханы удирдлаган дор хамтран хийх юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.