Согтуу жолооч нэг дор 11 машинтай мөргөлджээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр/02.05/ нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 236 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдөх хэлбэрээр 11 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.

Тухайлбал:
 

  1. Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А нь T.LandCriuser Э, T.Axio Б, T.Prius Д, T.Carina T, S.Forester M, T.Prius Ц, T.Prius Б, T.Prius М, T.Crown Х, T.Prius С, T.Crouwn Д жолоочтой автомашинуудтай мөргөлдсөн./Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:2.07%/
  2. Чингэлтэй дүүргийн Чингэлтэй өргөн чөлөө, Сургуулийн буудлын замд H.Grace автомашины жолооч Г нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээсэн /Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Др:0,31%/
 

Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зам тээврийн 793 осол үйлдэгдсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замыэ хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож амь насааа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүтгэгджээ.

Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна.

Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:
 

  • 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
  • 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
  • 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.


Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог гэж ЗЦА-наас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-06 11:34:39
    sagasan nowsh sain shiitge
  • novsh  2018-02-06 06:16:41
    hun alaagui n ih yum. gehdee heden hun nasan tursh tahir dutuu bolson bol doo.
  • Зочин 2018-02-06 05:20:47
    Нөгөө үнэртүүлэрийг эсэргүүцээд twitter facebook дээр янз бүрийн юм бичээд бдаг хүмүүс энийг хараад юу гэх бол?
  • Баагий 2018-02-06 04:47:45
    Энэ согтуу авгай чинь машинтайгаа агсан тавьчихсан юм биш үү
  • ЖАРГАЖ 2018-02-06 04:31:06
    САЙХАН ЖАРГАЖ ДЭЭ. АМАР САЙХАНДАА ЖАРГАЖЭЭ.