Сурагчдын амралтын хуваарийг өөрчиллөө

БСШУС-ын сайдын тушаалаар ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц дэх гуравдугаар улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хугацааг өөрчиллөө.

Одоогийн мөрдөж байгаа сурагчдын амралтын хуваарийг 2016 онд баталсан бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтыг сайдын тушаалын дагуу сунгасан тул гуравдугаар улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хугацаанд өөрчлөлт орсон байна. Тодруулбал,
 

  • Орон нутгийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралтыг 03.26-04.08-ны өдрийг дуустал,
  • Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын 03.22-04.01-ний өдрийг дуустал,
  • Нийслэл болон орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт 1, 2 дугаар ангид 06.01-ний өдрөөс, 3-5 дугаар ангид 06.08-наас, 6-12 дугаар ангид 06.15-ны өдрөөс тус тус эхлэхээр зохицуулжээ.



Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Багш 2018-02-08 01:00:40
    хөдөөгийн сурагчдын цагаан сарын амралтыг буруу зохицуулжээ. зудтай сумдын хүүхдүүд 2 сарын 15 буюу бүдүүний өдөр хичээлээ хийгээд гэртээ очиж шинэлж чадах уу? ...
  • dorj 2018-02-07 13:07:59
    xuduunii xvvxdvvdiig mal tullux ved sar amraabal zvgeer dee
  • ЯАЛАА ДАА 2018-02-07 08:12:59
    сургууль бүр өөртөө хөтөлбөр зохиогоод дуртай үедээ амрааж хичээллэж байгааг нэг журамд оруулж нэг сургалтын хөтөлбөртэй болгоё. элдлэв гадаад материалаа болъё