Манай баг тамирчид олимпийн тосгонд байрлалаа
"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр Олимпийн тосгондоо очжээ. Тэднийг очсон даруйд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.

Үүний дараа манай багийхан тамирчдын тосгонд байрлаж, анхны хурлаа хийхэд багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ “Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангаж, өмнөх олимпийн наадамд үзүүлсэн амжилтыг ахиулна” хэмээн Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хэлжээ.



Мөн өдөр манай тамирчид Олимпийн тосгонд байрлах Самсунг компаний салбараас олимпод оролцож буй бүх тамирчдад бэлэглэж байгаа "Note8" гар утсаа хүлээн авчээ. Энэхүү гар утсанд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, ОУОХ-ны тамирчдын комиссоос явуулж буй сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээллийг урьдчилан суулгасан аж.

Сонирхуулахад, ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүнд манай улсаас 2008 онд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, 2010 онд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар нэр дэвшиж байжээ.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ДОНДОГ 2018-02-08 01:43:41
    Бат-эрдэнэ аварга бол монголын ард түмний хайртай хүн !Чам шиг эхнэрээсээ өөр даваа давж үзээгүй ,эцэг эхийнхээ мөнгөөр туйлж яваа хүн биш!
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Hehe 2018-02-07 09:22:14
    Махан толгой Бат-Эрдэнэ худлаа дүлж дүлж л ирнэ биз дээ. Бурхан дүртэй бэртэгчин дээ чааваас.
    202.170.72.3
    Мэдэгдсэн Хариулах
  • aa 2018-02-07 06:50:00
    Малгайны шар зураг юу юм болооо. Цагаан дээр шараар. Дизайнэр гэж хэрэг алгаа
    182.160.35.181
    Мэдэгдсэн Хариулах
  • pkxny  2018-02-07 03:44:33
    хайран төсвийн мөнгө .
    202.131.225.141
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-07 03:39:42
    тамирчин хоер бусад нь .....
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах