Үхэр жилтнүүд санхүүгийн эрсдэлээ сайн тооцож байж хөдлөх хэрэгтэй

Үхэр жилтнүүд тэвчээр, хүчин чармайлтынхаа ачаар амьдралаа нэг шат ахиулж томоохон өөрчлөлт авчрах боломжтой жил хүлээж байна. Гол нь сэтгэлзүйн дарамтаас хол байж гэмээ нь энэ амжилт таных байх болно. Шүүх хуулийн байгууллагатай холбоотой асуудал таныг шаналгах магадлалтай бөгөөд тайван, ухаалаг байснаараа та аз жаргалтай төгсгөж чадна. Гэр бүл, найз нөхөддөө цаг гарга. Шинэ нөхцөл байдал, тохиолдлууд гарч ирэх болно. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Тэндээс та хожно уу гэхээс хохиролтой зүйл болохгүй. Элдэв санаанд хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий, эрсдэл таныг отож байна. Мөн та хүнд өвчтөнтэй биечлэн уулзах эсвэл оршуулгын ёслолд оролцохоос татгалзаарай.
 

МӨНГӨ САНХҮҮ

 
Ашиг орлоготой байхын тулд түнштэйгээ удирдлагатайгаа харилцахдаа урт удаан хугацааны нөхөрлөлийг мартаж болохгүй.  Та бүгд нэг завин дээр яваа гэдгийг мэдрүүлсэн жил байх болно. Мөнгө, санхүүгийн хомсдолд ороход тэвчээр л таныг эрсдлээс аварна. Найз нөхдөөс тань зээл хүсэх, баталгаа гаргуулах гэх зэргээр хууран мэхлэлт үүсэх магадлал байна. Заавал гэрээ хийж гарын үсгээр баталгаажуулаарай. Харин гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа сайжруулахын тулд тэдэнд мөнгө зарцуулах тохиромжтой жил.  Санамсаргүй зүйлд хөрөнгө оруулснаар мөнгөө өсгөх боломж нээгдэнэ. Хэрэв үнэт эдлэл, гоо сайхны бизнес эрхэлдэг бол өрсөлдөгчийнхөө тусламжтайгаар орлого сайн олно.
 

АЖИЛ АЛБА

 
Дийлэнх Үхэр жилтнүүдийн ажлын байр суурьт онцын өөрчлөлт орохгүй. Харин эмэгтэй удирдлагатай байгууллагад  ажилладаг хүмүүст тэргүүлэгчийнхээ тусламжтай албан тушаал дэвших, цалингаа нэмүүлэх боломж байна. Ялангуяа төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажилд оролцогчдод гэнэтийн “од шүүрэх” боломжууд гарах тул алдахгүй байхыг сануулж байна. Танд ажлын байрны дарамт учирвал бухимдалгүйгээр баг, хамт олны уур амьсгалыг сайн мэдэрч хөдөлмөрийн үр шимийг тэдэнтэй хуваалцаарай. Тэгэхгүй бол үүнээс үүдсэн маргаан таны эрхийг хязгаарлах хэмжээнд хүргэж болзошгүй. Бизнес эрхлэгчид өрсөлдөгчийнхөө алдаанаас үүдэлтэй зах зээлээ тэлэх боломж гарна. Сайн ажилтнууд хангалттай олдоно. Бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол энэ жил ивээлээ хайрлана.
 

ХАЙР СЭТГЭЛ

 
Ганц бие эрэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцсоныхоо үрээр мэргэжил нэгт болон ижил боловсрол эзэмшсэн эмэгтэйтэй дотно танилцаж гэр бүл болоход тохиромжтой. Харин ганц бие охид, хүүхнүүд найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсдынхаа хүрээллээс амрагаа сонгохыг илүүд үзээрэй. Тогтсон амьдралтай Үхэр жилтнүүд хайртаасаа алдаа бүү хайгаарай. Хэрэв алдаа гаргасан бол асуудлыг хүлээцтэй шийдэхгүй бол та өөрөө алдана. Түүнчлэн азгүй үйл явдлуудад оролцож, тэндээс эерэг энергийг шингээж үлдэх болно. Гэр бүлийн гишүүдийнхээ нууцад гүн нэвтрэх гээд хэрэггүй. Тэднийг осол гэмтлээс байнга сэрэмжлүүлээрэй. Хурим хийхээр төлөвлөж байгаа бол яаралгүй, хоёр тал бүрэн хүлээн зөвшөөртөл хүлээх хэрэгтэй.
 

ЭРҮҮЛ МЭНД

 
1973, 2009 онд төрсөн эрэгтэй, 1949, 1985 онд төрсөн эмэгтэй Үхэр жилтнүүд энэ жил осол гэмтэл, гэнэтийн айдастай зүйлтэй тулгарснаас үүдэн зүрх, толгой өвдөх бөгөөд зарим нь нуруу, хүзүүний өвдөлтөөс болж шаналах магадлал байгааг анхаар. Ялангуяа оны эхний хагаст аюултай санагдсан ямар ч үйлдлийг бүү хий. Мөн жолоо барих үедээ маш анхааралтай байхыг сануулж байна. Үхэр жилтнүүдэд Нохой жилд түгээмэл тохиолдох өвчлөл бол нойр булчирхайн байх нь ээ. Эдгээр өдрүүдэд хоолны дэглэм сайн барьж дасгал хөдөлгөөнөө тогтмол хийснээр сэтгэл эмзэглэлээс ангижирна. Мөн энэ жил Үхэр жилтнүүд эрүүл мэндэд хортой муу зуршлуудаасаа салах болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.