2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад зориулсан хөрөнгөд аудит хийнэ
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр  “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.  Тодруулбал, “Цэвэр агаар сан”-аас 2012-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд  аудит хийлгэх саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гаргалаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн саналыг өргөжүүлж, 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийх шаардлагатай гэсэн санал гаргав. Уг саналыг гишүүдийн олонх дэмжиж “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт тусган, батлахыг дэмжлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-02-07 07:52:18
    Зүгээр суухаар тэмээ хариул гэдэг шиг АУДИТ гэж нэг намчирхасан ухуулгын зүйл хөгжсөн орнуудад татвар төлөгчдийн шалгалт гэж байдаг манайх одоо нэвтрүүлээчээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах