Энэ жилийн цагаан сарын бэлэгний сонголт
Сар шинийн баяраа өнгөтэй өөдтэйхэн тэмдэглэхийн тулд нэг айл дунджаар 800 мянгаас 1 сая 500 мянган төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байна. Энэ зардлын дийлэнх хувийг хүний гар цайлгах бэлэг эзэлдэг. Хуучин цагт ааруул тос, ул боов, мөсөн чихэр зэргийг л хүүхэд багачуудад өвөртлүүлдэг байсан бол ардын энэ уламжлал алдагдаж, өнгөрсөн жилүүдэд бид том жижиг хос оймс, тохой нь уранхай цамц, тал нь байхгүй тос...гээд юу эсийг хоорондоо бэлэглэж ирэв дээ.

Айлын өгсөн бэлгийг, гэрийнхээ бэлэг хариуцагч жасын няравт өгч, жасын нярав буцаагаад зочинд өгсөөр нөгөөх бэлэг эргэн эзэндээ очсон тохиолдол ч цөөнгүй. Ингэж асар их мөнгийг бэлгэнд урсгаж байхаар ёс заншлаа дагаж, хадаг өргөн золгоё гэсэн уриалга жил бүр л гардаг. Гэсэн хэдий ч хэзээ ч биелдэггүй тул адаглаад бусдыг үнэхээр баярлуулж чадах бэлэг сонгох л үлдэж байна. Иргэдээс сар шинийн баяраар ямар бэлэг авах хүсэлтэй байгаа талаар санал асуулга явуулахад:
 
  • 1000-5000 төгрөгийн дэвсгэртийг дугтуйлж бэлэглэх, эсвэл уламжлалаа дагаад цагаан идээн дээр хүүхдэд 1000, томчуудад 5000 төгрөг бэлэглэх
  • Хүүхдэд 1000, томчуудад 5000 төгрөгийн нэгжийн карт өгөх
  • Зөвхөн хүүхэд багачуудаа баярлуулж, чихэр жимс өгөх
  • Монос, Lhamour, Гоо...зэрэг монголын гоо сайхны брэндүүдийн бэлгийн багцыг бэлдэх
  • Говь, Гоёо, Буян зэрэг компаниудын ноос ноолууран оймс, бээлий бэлэглэвэл баярлана гэсэн саналыг өгчээ.
Эндээс Монголчууд үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндүүдээ дэмжих хандлагатай болсныг та анзаарсан байх. Гэхдээ чамгүй хувь нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байдаг ч үнэ нь өндөр байдаг гэсэн хариултыг өгчээ.
 
Иргэдийн санал болгосон  бэлэгний санаанаас хуваалцвал:  
  • Гарын уртай бол эсгий урлал, арьсан эдлэл, гоёл чимэглэл гээд өөрийн бүтээлээ бусдад бэлэглэх 
  • Өөрийн бэлтгэсэн хөөсөн чихэр, ааруул ээзгий, жижиг бялуу гээд амттан бэлэглэх
  • Сайхан цэцэг тарьдаг бол үрсэлгээ бэлдээд ургамалд дуртай  нэгэнд чамин бэлэг өгөх
  • Хэрэгтэй нэгэнд нь дэлгүүр, фитнесс, клуб, үзвэрийн бэлгийн болон хөнгөлөлтийн карт өгөх зэрэг саналыг цөөнгүй хүн санал болгосон байна.
  • Мөн нэгэн шинэ санаа байсан нь хуримтлалын дэвтэр бэлэглэх гэжээ. Үүнийг тодруулбал Голомт банк 10,20,50 мянган төгрөгийн эрхтэй хуримтлалын бэлэгний дэвтрийг иргэдэд санал болгож эхэлжээ. Дэвтрийг монгол хантааз мэт дугтуйнд хийсэн тул гарын бэлгэнд өгөхөд өнгө үзэмжтэйгээс гадна “бэлэг” авсан хүн дуртай салбартаа очоод хадгаламжаа идэвхжүүлэхэд л болох нь. Нэг сумаар хоёр туулай гэгчээр та түүнд зорилгодоо хүрэх боломжийг мөн хуримтлуулах зуршлыг давхар бэлэглэж байна гэсэн үг юм.
Үнэхээр иргэдийн олонх нь хямдруулж бөөндөөгүй, яг өөрт нь зориулж бэлтгэсэн “бэлэг”-т л хамгийн их баярладаг гэж хариулсан байсан шүү.
 
Та сар шинийн баяраар ах дүүс, айлчин гийчиндээ үлдэх үнэ цэнтэй, үндэсний бэлгэдэлтэй, өндөр урамшуулалтай ХУРИМТЛАЛЫН ДЭВТЭР-ээр бэлэг бариарай.

Та яг одоо ХУРИМТЛАЛЫН ДЭВТЭР-ээ

- Мишээл экспо
- Хүннү молл
- Скай их дэлгүүр
- Аса цирк-т болж буй Цагаан сарын үзэсгэлэнгээс худалдан аваарай.

Та худалдан авсан хуримтлалын дэвтрийн тоогоороо дээрх үзэсгэлэнгүүдэд байршиж буй Голомт банкны ХАМГИЙН ТОМ БЭЛЭГНИЙ ХАЙРЦАГ доторх бэлэгнүүдээс мөн сонгон авах боломжтой.
Бусдад түгээх
  • gplus