Утаанд зарцуулсан мөнгөний учрыг олно гэв үү
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд утааг дагасан бизнес хүчээ авч, хөгжин цэцэглэсэн. Болсон болоогүй зуух, халаагуур тарааж, үүнд төр татаас өгсөөр арван жилийг үдсэн байх юм. Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн хүчээ авдаг энэхүү бизнест төрөөс хэн хэнд хичнээн төгрөг зарцуулсан эсэх тооцоог гаргах асуудлыг хөндлөө. 

 Тодруулбал өчигдөр Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цэвэр агаар сан”-аас 2012-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд  аудит хийлгэх саналыг гишүүд гаргасан байна. Үүнийг байнгын хорооны гишүүд дуу нэгтэйгээр дэмжиж,  саналыг өргөжүүлж, 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийхээр боллоо. Улмаар “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт тусган, баталлаа. Ингэснээр утаа нэрээр болсон болоогүй нэлээд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнээс боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэтчилэнгээр уртаас урт жагсаал хөвөрч байна. Мөн  цахилгааны хөнгөлөлтөд 60 мянган айл хамрагдсан байх юм. Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах  хөрөнгөний 80 тэрбумыг “Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, “Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгосон байгаа. Энэхүү мөнгө хөрөнгийг он оноор нь авч үзвэл 2012-2013 онд агаарын бохирдлыг бууруулахад 105 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэхүү хөрөнгөний 80 гаруй хувь нь нийслэлд зарцуулагдсан байна. Харин 2013- 1014 агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд 22 тэрбум  төгрөг төсөвлөсөн бол 2015 онд агаарын бохирдолд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ.

Албаныхны хэлж байгаагаар 2008-2016 оны хугацаанд улсын төсвөөс 147 тэрбум төгрөг, гадаадын төсөл хөтөлбөрөөс 60 гаруй сая ам.долларыг зарцуулсан байдаг тухай дурдсан байна. Энэ мэт агаарын бохирдол нэрээр зарцуулагдсан хөрөнгийн хэмжээ тэрбум тэрбумаар яригдаж байна.  Ямартай ч Аудитын ерөнхий газрынхан ирэх жилийнхээ ажлын төлөвлөгөөнд утаанд хэн хичнээн төгрөг зарсныг олж илрүүлэхээр тусгалаа. 
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуц 2018-02-09 02:40:29
    Хуцваа сданууд
  • ХАРИЦЛАГА ЯРИХААР ЯЛ ЯРЬДАГ БОЛЖ 2018-02-08 13:07:32
    УТААНААС БОЛЖ ОЛОН ХҮН ШОРОНД ОРЛОО. БИД БУРУУТАН ХАЙХААС ИЛҮҮ ШИЙДЭЛ ОЛОХ ХЭРЭГТЭЙ. ХҮНЭЭС ӨӨ ХАЙЖ АЖИЛ ХИЙСЭН БОЛГОНОО БУРУУТГААД БАЙВАЛ ХЭН УТАА БУУРУУЛАХ ВЭ...
  • Эх 2018-02-08 04:59:35
    Энэ мөнгөөр орон сууцжуулсан бол хэдэн яндангаас салах байсан бол,,,Тэгээд манайхан эхний ээлжинд нийтийн байр болон 1 өрөө байрыг олноор нь барьж оруулах,,,
  • ЗОЧИН 2018-02-08 04:56:11
    ТЭГЭЭД ШАЛГААД УЧРЫГ НЬ ОЛООЧ ДЭЭ. ҮХНЭ ҮХНЭ ГЭЖ ҮХРИЙН МАХ БАРАВ ГЭГЧЭЭР ХЭЛЭХЭЭС ӨӨР ХИЙДЭГ, ШАЛГАДАГ, ХАРИУЦЛАГА ТООЦДОГ НЭГ Ч НАМ АЛГА. БҮГД ИЖИЛ МАНАН
  •  2018-02-08 04:05:20
    утаанд мөнгө битгий зарцуулаа гэж анх эхэлхэд л хэлж байсан. энхбаярын 500к хүний саналыг авсан доторч байгаа. одоо хэний толгойг авч шонд өлгөх бэ.
  • Ard tumen tailang ni tesen yadan huleej  2018-02-08 03:50:55
    Ene Ih olon Ih Nayd togrog haashaa chuham yund zarzuulsaniig ni erh bish tort uls baina daa yu yund zarzuulsaniig ni neg todruulaad Ard tumendee tailagnah b gui...