“LG” компани ухаалаг цагаа ирэх сард худалдаанд гаргана
Өмнөд Солон­госын “LG” ком­­­­­­пани “Android” үйлд­лийн сис­­­тем­­­тэй, ухаа­лаг бу­­гуйн цаг үйлд­­вэр­­лэсэн тухайгаа мэдэгджээ. Үү­­­ний өмнө тус компанийн ухаа­лаг бугуйн цаг­ны тухай янз бү­рийн таамаглал яриг­даж байсан юм.

“Samsung”-гийн ухаа­лаг цагтай өр­сөлдөх бо­­ломжтой гэгдэж буй “LG”-гийн “Giant watch” нь “Android” үйлд­лийн сис­темтэй төхөөрөмжүүд­­тэй “Bluetooth”-ийн тус­ламж­­тай­гаар холбогдож ажил­ладаг байна.

Технологийн “Engadget” сайтад бичсэнээр ухаа­­­­­­­лаг цаг нь “LG”-гийн ши­­­­­­­­нээр гаргаж буй 7, 9, 10.1 инчийн хэмжээтэй “G Pad” таблеттай холбогдож, “төгс” ажиллах гэнэ.

Компанийн технологийн хэлтсийн мэргэжилтний ярьснаар тэд ухаалаг цагаа энэ оны зургаадугаар сард 300 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Дашрамд дуулгахад, “Samsung” компани өнгөр­сөн онд ухаалаг бугуйн цагаа гаргасан нь “2013 оны хамгийн амжилт муу­­тай бүтээгдэхүүн”-ий жаг­саал­­­тыг тэргүүлсэн билээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.