Хадгаламж зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болсон байна. Хуралдаанаар “Гүүд лайф”, “Дөргөн хөгжил”, “Наран хас булаг”, “Мандах хөгжилт”, “Завхан нөхөрлөл”, “Өсөх өндөр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүллээ. Эдгээр хоршоод нь хороонд ирүүлбэл зохих тайлан мэдээг дөрвөөс дээш улирлын турш ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийнх нь хүчинтэй хугацаа дуусаад 1-7 улирал өнгөрсөн, зохистой харьцаа, дагаж мөрдөх үзүүлэлтүүдийг хангаагүй, зөрчлүүдийг арилгуулахтай холбоотойгоор хорооноос өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэсэн үндэслэлүүдээр ийнхүү тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн байна.

Мөн 2015 оноос хойш арилжаанд оролцоогүй, санхүүгийн тайлан мэдээгээ сүүлийн 2-3 улирал ирүүлээгүй "Саяанхаан ХААБ", "Стандарт таваар ХААБ", "Вүүдсоунд ХААБ", "Эрхэм сүрэг ХААБ" ХХК-уудын Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Түүнчлэн бүх гишүүдийнхээ хурлаар татан буулгахаар шийдвэрлэсэн “Есөн дэлбээ” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх болон хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэн нэмэгдүүлж ажиллаагүй “Эйсассошиэйтс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болголоо.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.