С.Бямбацогт: Ерөнхийлөгч өөрөө өөртөө зориулж хууль зохиодог асуудлыг засаж цэгцлэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сүүлийн үед ХМХ-ээр Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаад Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлачихлаа гэх мэдээлэл их явж байна. Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Агуулга талдаа анхаарах ёстой. Хэлбэр талдаа болгоомжтой хандах ёстой. Үнэхээр Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан уу, үгүй юу  гэдэг талаас нь анхаарахгүй бол төрийн институц  хооронд нь хагаралдуулах, сенсааци хөөсөн мэдээллүүд явдаг. Үүнд нь ард түмэн автаж, хийрхдэг.
Өнгөрсөн УИХ Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг баталсан. Эцсийн найруулга, хэлэлцүүлгийг энэ УИХ хийсэн. Энэ хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хуулиар өөрөө өөртөө бүрэн эрх  олгодог болох заалт байсан. Үндсэндээ өөрөө өөртөө зориулж хууль баталдаг эрхтэй болгосон. Энэ алдааг л засаж байгаа юм" гэлээ. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол иргэн 2018-02-11 14:34:08
    МАН-чууд үнэхээр МОНГОЛЫН ТӨЛӨӨ гэх сэтгэлгүй юм аа. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч МОНГОЛЫГ ИДЭЖ УУЖ ЦӨЛМӨЖ АЛБАН ТУШААЛЫГ ҮНЭЛЭН ХУДАЛДАЖ БАЙГАА ЛУЙВАРЧДАА ......
    122.201.22.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2018-02-09 04:10:31
    Элбэгийн үед лийм юм хийгддэг бн байх. Өнөөдөр ч бас ман-н тэнэгүүд өөрссдөө зориулж ернхлчийн эрхийг хязгаарлах хулгайн аргаа цэц хэмээх хэдэн тэнэгүүдтэй хуйв...
    66.181.160.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Равдан 2018-02-08 09:35:32
    УИХ-ын гишүүд та нар л өөрөө өөртөө хууль зохиодог болохоос Ерөнхийлөгчид тийм эрх байхгүй шүү дээ.Арай дэндүү худлаа ярих юмаа.
    59.153.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-02-08 05:53:42
    Элбэгдоржийг байхад нь наад үгээ хэлсэн бол чамайг дөнгүүр юм гэхсэн. Чи бол санасны санасны жогорхой байна.
    122.201.31.182
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-08 05:08:06
    Өөрөө зөндөө албан тушаалд бас сайд байсан юу хийсэн юм Нүдэнд харагдах юу ч хийгээгүй .УРьд н УИХ байсан чамд хүн шүүмжлэх эрх байхгүй байх ,Олон юм бүү ярь ...
    103.10.20.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-08 04:31:15
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах