Газрын албаны нэрийг барин иргэдийг залилжээ

Нийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарчээ. Өнгөрсөн сарын 30-ны өдөр иргэн Б рүү “Би газрын албанаас ярьж байна. Намайг Баянбат гэдэг. Танд зуслангийн газар олгохоор болсон тул та А.Батсүхийн Хаан банкны дансанд мөнгөө тушаана уу” гэсэн байна. Үүний дагуу иргэн Б нь тэр даруй мөнгийг тушаажээ. Энэ мэтээр газрын албаны нэрийг барин мөнгө авч иргэдийг залилах тохиолдол гарч байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Газрын алба нь Газрын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг, ялангуяа иргэний нэр дээрх дансанд мөнгө хурааж авдаггүй болохыг мэдэгдэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Galt 2018-02-08 10:34:09
    Globe Construction barisan,Hil Hamgaalah Eronhii gazariin hoino bdag GLobe 32 ailiin bairni orderig huuli busar garguulad,maash hyamd zarj irgediig hohirooj bn...
    202.131.243.162
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-08 07:41:44
    ийм улайм цайм луйварт хууртагдсан бол тэр хуний хохь нь муу нэртэй ч ямарч албан газар хувь хуний нэрээр менге авна гэж байхгуй шуу дээ малууд минь
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах