НӨАТ: 11 мянга гаруй иргэний урамшууллын гүйлгээ буцжээ

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг өчигдрийн байдлаар олгожээ. Монголбанкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан байна.

Эдгээр иргэдийн хувьд арилжааны банк дахь дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай юм.

2018 оны хоёдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ebarimt.mn цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулна уу гэж ТЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аюуш 2018-02-08 06:51:42
    Худлаа. Жаахан өндөр мөнгөн дүнтэй дансуудад өгөхгүй гээд л элдэв арга саам хайгаад байдаг юм билээ. Бага цөөн мөнгөтэйг бол шилжүүлчихээд байдаг юм байна лээ.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-02-08 13:21:36
      Өндөр дүнтэй гүйлгээ хийгдсэн шүү. Орон сууц авсан баримтын буцаалт орсон шүү.
      103.212.118.179
      Мэдэгдсэн Хариулах