Өнөөдөр болох үйл явдлууд

09:30 цагт: Үндсэн хуулийн цэц хуралдана.  Хуралдаанаар Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татаж болох эсэхийг хянан шийдвэрлэнэ.

11:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр намрын чуулган завсарлаж байгаатай холбогдуулан А танхимд Хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: “Монгол бахархал-Цагаан сар” тэмцээн Хүүхдийн Төв номын санд болно.

11:30 цагт:  Үндэсний мэдээллийн төвд Номтой Нөхөрлөе клубээс "Эрээний бэлэгнээс, Эрдмийн бэлэг рүү" уриатай сар шинээр ном бэлэглэхийг уриалж хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд МСНЭ-ийн их хурлаар улс төрийн намын нөлөөнд орж болзошгүй дүрэм батлахаар улайрч, сэтгүүлчдээр хэлэлцүүлэх боломж олгоогүйг эсэргүүцэн их хурлыг орхин гарсан сэтгүүлчид хэвлэлийн хурал хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.