Пёнчаны олимп өнөөдөр хөшгөө нээнэ

Хүн төрөлхтний спортын их баяр наадам "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимп өнөөдөр 19:00 цагт хөшгөө нээнэ.

Нээлтийн ёслолд Олимпийн наадмын өлгий нутаг болох Грек улсын баг тамирчдаас эхлэн зохион байгуулагч орны цагаан толгойн үсгийн дарааллаар оролцогч орнууд төрийн далбаагаа мандуулан олимпийн цэнгэлдэх хүрээлэнд жагсан орох аж. Манай баг тамирчдын хувьд 25 дугаарт жагсан орох хуваарьтай байна.

Харин жагсаалын хамгийн сүүлд энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг болгон хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид "Солонгосын хойгийн туг"-аа мандуулан жагсах аж.

Хоёрдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх өвлийн олимпийн наадамд 92 орны 2925 тамирчин спортын 15 төрлөөр 306 цогц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх юм.

Эх сурвалж: МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.