Ерөнхийлөгч гишүүдийн асуултад хариулт өгөх боломжгүй гэв
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд долоон аймаг, нийслэлийн дүүргийн иргэдтэй уулзлаа. Иргэдээс хамгийн их давтамжтайгаар шүүмжилж байгаа асуудал нь тэтгэврийн нас ба тэтгэврийн хэмжээ, тэтгэмж, халамж, тусламжийн оновчтой байдал, эзэндээ хүрч чадахгүй байгаа зэрэгт байна. 248 иргэн энэ талаар хурц шүүмжлэл хэлсэн байна. Ажилгүйдэл ядуурлыг цогцоор нь шийдэх талаар 97, утаа, агаарын бохирдлын асуудлаар 103, татварын нэмэгдлийн асуудлаар 92, орон сууцны асуудлаар 99, өр зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар 54 иргэн шүүмжлэлт байр суурь илэрхийлсэн нь давтамж өндөртэй, анхаарвал зохих асуудлууд болж байна. Иргэд төрийн удирдлагад шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, хамгаалахад үлэмж санаа тавьж байгааг оффшор данстай төрийн албан хаагчдыг хэрхэх талаар 114, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар 102, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй бол “Улсын Их Хурлыг үүргээ гүйцэтгэж чадахгүй” гэж үзэн тараах тухайд 89 иргэн байр сууриа илэрхийллээ. Иргэд УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг шүүмжлэн хэлж байна. Маш олон иргэд “Хэрвээ ард түмнээс итгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” хэмээн шаардаж байна аа.

Байдал хүнд, маш хүнд байна. Иргэд туйлдаж байна. Шийдэл гарахгүй, төр ажиллахгүй байна гэх бухимдал асар их байна. Ард иргэдийн саналыг сонсох явцад ажлаа хийж чадахгүй, шаардлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа бол УИХ-ыг тараах тухайд ч асуудлыг хөндөж дэвшүүлнэ гэдгээ олонтаа илэрхийлж байгаа. Үүнийг мушгин гуйвуулж эв нэгдлийг бусниулж байна, төрийн эсрэг турхирч байна гэх ундууцал илэрхийлж байгаа нь буруу. Ажлаа хийхгүй байгаа бүтцийг дуугүй хараад суух нь эв нэгдэл биш. Шахаж шаардах л ёстой. Ард олноо бухимдуулаад ажлаа хийхгүй суух нь харин үндэсний эв нэгдлийг хэврэгшүүлж байгааг ойлгож, хичээл чармайлттай ажиллахыг Та бүхнээс хүсэж байна” гэлээ.

Харин Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр асуулт асуусан юм. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс “Асуултад хариулах боломжгүй. Орон нутагт ажиллахаар хөдлөх гэж байна” гэснээр чуулганы танхимыг орхилоо. Уг нь чуулганы Дэгийн тухай хуулийн гишүүдийн асуултад хариулт өгөх ёстой юм байна.

Одоо чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Үүний дараа намрын чуулганыг хаалтыг хийнэ.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-12 06:00:40
    bolobsroldoo bish setgeldee l gol n orshino s bayar bayarcogt gex met iig xar xarin ch xorongo mongotei xor n garsan biz gej boddog
  • Yu gsn ch ugiin 2018-02-11 04:02:46
    Asuultand n hariulj chadahguig medej baisan bailgui
  • ZOCHIN 2018-02-10 05:40:34
    Х.БАТТУЛГА УИХ-Н ГИШҮҮДИЙН АСУУЛТАНД ХАРИУЛАХААСАА АЙГААД ЗУГТАЖЭЭ....
  • Ulzii 2018-02-09 17:11:07
    Эрдэнэт явлаа гэсэн зам гайгүй байгаа..... Зам тээврийн сайд тушаал гаргаад зам хаалаа гэсэн. Энэ Ерөнхийлөгчид хамаарах уу??
  • Яг юу гэж асуусныг бичих хэрэгтэй. 2018-02-09 16:52:45
    Ж.Энхбаяр яг юу гэж асуусанд учир байна.Нэг бол хэрүүл өдсөн, хариулахад урт хугацаа, тайлбар шаардсан асуулт байсан, эсвэл ямар ч утгагүй асуулт байсан байх.
  • sdfa 2018-02-09 15:54:03
    жонхуу ер нь худлаа хуцаахаас өөр юм чаддаг юм уу. Төмөр зам, Майдар хот гэх мэт нь хаана байна
  • иргэн 2018-02-09 12:11:17
    бэлдэж егсен угээ уншаад суулээ хавчаад зугтаж дээ зайлуул боловсролгуй амьтандаа зи гийн тоодгор хятадын тагнуул улаан луйварчин
  • гүрхаан 2018-02-09 11:06:34
    монголчууд зүүн азийн палестины арабууд болжээ .Тэд израйлын сионистууд дарлаж байна гэж дүр эсгэн арабын баян орон европын ...
  • User 2018-02-09 11:01:25
    Шоронгоос мултрах ганц гарц нь мулгуу Монголчуудыг тархидаж ерөнхийлөгч болох байсан, тэр нь ч бүтсэн дээ. Азтай хулгайчаа тэгж байгаад бас.
  • Цнд 2018-02-09 10:55:38
    Эрх баригчид гэх олгой толгойтонгууд цэц гэх хэдэн тэнэгтэй хуйвалдаж эрхийг нь хязгаарлаж бг тул хариулахгүй орхих нь зөв
  • шууданч 2018-02-09 10:43:56
    ккк. асуултанд хариулах боломжгүй. хөдөө орон нутагт ажиллахаар явж байна... гэнэ ээ. кккккккккккк. сурмаар л юм байна.
  • Ерөнхийлөгчөө гологч 2018-02-09 10:20:28
    Хариулт хэлж чадахгүй, бэлдүүлсэн зүйлээ яриахаас өөр шидгүй юм чинь хөдөө явлаа гэж бултахаас өөр яахав.
  • Hugiin ch er boldoo bieiin huchnees uur  2018-02-09 10:15:03
    Araggui dee zailuul iim hun mongoliin turiin malgai bh gej uneheer shivshig yum aa. Hunii beldej ugsun text-iig unshsan bolj dotor n yu bgaagch medeegui bh.
  • Mongol -d 2018-02-09 10:09:56
    Mongol yalnaa gej hoortsglsoor baital chin mongol chguu nutag chgui boloh n durakaa Hudlaa hiirhehee boli
  • Mongol 2018-02-09 09:59:41
    Mongol hun eronhiilogch bolohoor ikh hural iin gishuud ni eronhiilogchiin erhiig ni hayazgaarlaad baigaa holimog tsustanguudi ikh hurald ih bna
  • Бат 2018-02-09 09:56:24
    Хөөрхийдөө Манай ёрөнхийлөгч чинь дунд боловсоролтой хүн мань мэтийнхэн бол одоо албан газар манаачаар ч авахгүй шүү
  • kk 2018-02-09 09:33:03
    terend hunii asuultand hariulah uhaan zayasangui huurhii
  • Хурц 2018-02-09 09:28:43
    Юу хэлж ярихаа мэдэхгvй, хэлэх vгийг нь заадаг зи хажууд нь байхгvй юм чинь тэгийшд чааваас
  • Аюуш 2018-02-09 08:56:55
    Гах гах, 8-р анги төгссөн еөк ёстой шившгээ хутгаж байна аа. Монгол ялна-ууд аа, хойшдоо адаглаад 10-р анги төгссөн хүн сонгохгүй бол болохгүй юм байна шүү.
    • иргэн 2018-02-11 23:31:07
      Элдэв шалдав чам шиг докторонцрууд Баттулгаас сайн ажиллана гэж бодохгүй л байна