Нийт хуралдааны гуравны нэгийг тасалсан бол гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хуульчилна

Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөрөргөн барилаа.

УИХ-ын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаад иргэд, олон нийтийн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн чуулганд оролцох сахилга, хариуцлагыг сайжруулах зорилготойгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд тодруулга өгөхдөө “УИХ-ын Дэгийн тухай хуулийг судалсны үндсэнд хариуцлагын механизмыг сайжруулах хэрэгтэй гэж үзлээ. Одоо мөрдөж байгаа хуульд хариуцлагын механизмыг бүхлээр нь заачихсан. “Сануулна”, “үг хэлэх эрхийг нь хасна” гэсэн ерөнхий заалтууд байдаг. Эдгээрийг илүү тодорхой болгож, үг хэлэх, асуулт асуух эрхийг гурав хүртэлх цагаар хасах, цалингийн тодорхой хувиар торгох гэхмэтчилэн заалтууд оруулсан. Цаашилбал, нэг чуулганы хугацаанд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гуравны нэгээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эгүүлэн татах хүртэл заалт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн УИХ-ын гишүүн өөрийн биеэр ирж чуулган, байнгын хуралдаанд ирцээ бүрдүүлэх нь бусдын өмнөөс санал өгөх байдлыг засна гэж үзсэн” гэлээ.

Гадаадын улс орнуудын парламентын хуралдааны Дэгийн тухай хууль тогтоомжуудад хуралдаан тасалсан болон хоцорсон үйлдэлд тодорхой хариуцлага тооцдог.Тухайлбал, Австрали улсын сенатын гишүүн хоёр сарын турш хуралдаан тасалсан тохиолдолд суудлаа алддаг, ОХУ-ын Төрийн Думын гишүүн 30 хоног ажлаа тасалбал түүний бүрэн эрхийг цуцалдаг, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад гишүүн Байнгын хорооны хуралдааныг гурван удаа тасалбал түүнийг хорооноос гаргах, 15 хүртэл хоног хуралдаандаа суухгүй бол цалинг хасна, 15-30 хоногт ажлаа тасалбал гишүүн эрх нь цуцлагддаг, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн санал өгөх хуралдаанд оролцоогүй бол 200 еврогоор торгож, түүнд олгох зардлаас хасах зэрэг зохицуулалтууд тус тус үйлчилдэг байна.

 

П.ГОО

Оллоо.мн

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-02-10 17:50:21
    байнга таслалгүй өвдөлгүй сууж байх ёстой. яах гэж үхэн хатан бөгс бөөрөө зарж худалдаж байж сонгогдоод ИХ ороод үхэж хатах гээд байдаг байна. гно дэвшхэд ЭМҮО
    150.129.143.16
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-02-10 05:43:03
    Жирийн албан хаагч 3 өдөр ажил тасалбал шууд халагддаг. уих-н гишүүн ч бас тийм байх ёстой.
    202.9.40.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрбат 2018-02-09 16:57:43
    Шал дэмий зүйл ярьж байхад заавал суухыг шаардах хэрэггүй, онлайнаар олон нийтэд хуралдааныг харуулаад, тухайн гишүүн онлайнаар саналаа өгдөг байж болно.
    59.153.115.46
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-02-11 15:05:52
      УИХ-ын хууль тогтоох ажилд шал дэмий зүйл гэж байх ёсгүй. Онлайнаар болговол кнопоо эхнэр хүүхдэдээ өгөөд гадаад руу тэнээд явчихна даа, манай гишшүүд.
      66.181.191.130
      Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-02-09 14:12:02
    ylsaas vnegvi tsalin awaad syyj byi ogoltsognyyriig xashraa mön knop dardag asyydliig ööröör shiidex xeregtei.Emnelegiin ajiltan xotsrowol tsalintai yarida...
    79.226.67.226
    Мэдэгдсэн Хариулах
  • хариуцлага парламентаас  2018-02-09 13:09:24
    90%с бага хуралд суусан бол шууд түдгэлзүүлж сонгуудиар 2 дох санал авсан хүнийг тангараг өргүүлдэг болох хэрэгтэй. УИХд сууна гэж гарсан бол өөр ажил хийхгүй
    202.179.25.56
    Мэдэгдсэн Хариулах
  • в 2018-02-09 12:24:37
    Бусдын кнопыг дарсан бол яах вэ? Гажиг үзэгдэл их байх юмаа энэ улсад
    59.153.112.51
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-09 12:15:28
    huraldaa irehgui yum bol gishuunii erhiig ni bur huraah heregtei.
    178.78.216.181
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-09 12:14:25
    юун гуравны нэг вэ больж уз ингэсэнд орвол хуучнаараа л бай ухамсараараа л болог эрдэнэ мэтийн алуурчнаа хеехгуй байж яршиг лбна
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-02-09 11:41:26
    УИХ-ын гүшүүнээс хасах ,огцруулах, тухай хуульд заасан улс оронд чинь УИХ-ЫН ГИШҮҮН НАМЫН НЭРСИЙН ЖАГСААСЛТААР ПРОПОЦИАНАЛЬ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНД БАЙДАГ??
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-09 10:20:18
    Гуравны нэгд нь суугаагүй бол гэнэ үү? Ээлжит чуулганы юу? эсвэл бүр 4 жилийн хугацааны юу? Мөн сэтгэвээ. Герман, Орос, ӨАБНУ зэрэг орны туршлагаас аваач.
    66.181.190.46
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-02-09 12:15:42
      ТЭДНИЙ НЭРИЙГ НАМ ДЭВЖҮҮЛСЭН БОЛОХООС ТЭДНИЙГ СОНГОСОН ХҮМҮҮС НЬ ЭРДЭНЭТ, ДУНДГОВИЙН ИРГЭД ШҮҮ ??? СОНГОГЧИД НАМЫГ СОНГООГҮЙ ХҮНИЙГ НЬ СОНГОСН ??? г
      202.9.42.255
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-09 09:53:17
    Ажилтан хүн ч байгуулгын дотоод журмаар ажил тасалбал халагддаг л биз дээ үүнтэй адил мөн эргүүлэн татдаг баймаараа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-02-09 14:02:42
      ХӨДӨЛОМӨРИЙН ДОТООД ЖУРМЫГ БИТГИЙ МОНГОЛ УЛСЫН СОНГУУДИЙН ХУУЛЬТАЙ ХУТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ??? ЭНЭ ТА БИДНИЙ СОНГОХ ЭРХИЙГ ДОРОМЖИЛСОН ЯВДАЛ БОЛНО ???
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах