Орон нутгийн замуудад үзэгдэх орчин хязгаарлагдмал хэвээр байна

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээлж буйгаар Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн замд цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал, халтиргаа гулгаа үүссэн. Мөн Улаанбаатар хотоос  Төв аймгийн Баянчандмань, Дундговь аймгийн чиглэлийн автозамд цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Иймд иргэд та бүхэн энэ чиглэлд болон орон нутгийн замд гарах гэж байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, болгоомжтой зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн Төв аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээлснээр УБ-Говь-сүмбэр чиглэлийн /А0101/ замд 19-76км-т цасан шуурга шуурч зарим газар үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг анхаарууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.