Парисын “Их дуулга” өнөөдөр эхэлнэ
Жүдо бөхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Парисын  “Их дуулга” өнөөдөр эхэлнэ.


Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглох юм. Тухайлбал, Бразил, Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орнууд 10-аас дээш жүдочид илгээжээ. 

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй -60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг, хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 10, нийт 23 жүдоч хүч үзнэ. Баг тамирчдын нэрсийг танилцуулбал:

Эрэгтэй

60 кг - Г.Болдбаатар, Б.Амартүвшин
66 кг - Г. Хэрлэн, Ё.Басхүү
73 кг - Ц.Цогтбаатар, Н .Хадбаатар
81 кг - Н .Дагвасүрэн, О .Ууганбаатар
90 кг - Н .Алтанбагана, Э.Мөнхжаргал
-100кг - Л.Отгонбаатар
+100кг -Ө.Дүүрэнбаяр, Б .Тэмүүлэн

Эмэгтэй

48 кг -М Уранцэцэг, Б Хорлоо
52 кг -Ч Аззаяа, Б Хорлоодой
57 кг - Д Сумьяа, Л Энхрийлэн
63 кг -Б Мөнгөнчимэг, Б Ганхайч
70 кг - Ц Наранжаргал
+78кг - Э Гандиймаа нар багтсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.