Хуурамч дугаар ашигласан жолооч нарын эрхийг хасна

Сар шинийн баяртай холбоотойгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Гэсэн хэдий ч жолооч нараас хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зөрчил илэрч байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт зааснаар "Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцно.

Иймд жолооч та ухамсартай хандан хязгаарлагдсан дугаартай болон хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-02-10 17:40:36
    дугаарын хязгаарлалт болбол ҮХ хүний эрх зөрчиж буй нэг хэлбэр . хотын бөглөрөл мулгуу шуналт ИХГ ээс болж буй бөлгөө
    150.129.143.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-10 06:37:43
    Эрхийг нь хас зөв энгэж болохгүй шүү
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах