М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртлээ
Францын нийслэлд бямба гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн “Парисын Их дуулга” тэмцээнээс манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ.

М.Уранцэцэг Парисын "Их дуулга"-аас 7 дахь медалиа хүртсэн байна.  Тэрбээр БНХАУ-ы бөхийг эхний тойрогт цэвэр ялаад хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Кан Юү-Жеонд ялагдсан ч дагах барилдаанд Германы Катрина Менц, дэлхийн аварга Фүна Тонаки нарыг цэвэр ялснаар бага дэлхийн аваргаас долоо дахь медалиа хүртлээ.Тэрбээр өмнө нь тус тэмцээнээс 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байсан юм.



Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар мөн хүрэл медаль хүртлээ. 60 кг-ын жинд олимпод оролцож байсан тэрбээр 2017 оноос 73 кг-ын жинд зодоглож байгаа бөгөөд Хаагийн Гран Пригээс эхний хүрэл медалиа аваад байсан бол Гранд Слам ангилалаас мөн 73 кг-ын жинд эхний медалиа авлаа. Парист тэрбээр олимпийн аварга Фабио Басиле, Филиппиний Кейсей Накано, АНУ-ын Александр Төрнер, Шведийн Мациас Томми нарыг дараалан ялж хэсгийн аварга болоод Косовогийн Акил Гжаковад торгуулиар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөө Германы Игорь Вандкег нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч шагналын тавцанд гарчээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-02-11 15:42:26
    Баяр хургэе
    66.181.178.157
    Мэдэгдсэн Хариулах