Баянхонгороос улсын аварга малчин 10, аварга саальчин хоёр төржээ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна.

 Тэрээр энэ сарын 10-ны бямба гаригт аймгийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шийдвэр, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир болон Баянхонгор аймгийн удирдлагууд оролцлоо.

 Засгийн газар Чингис бондын өрийг хугацаанд нь төсөвт хүндрэл учруулахгүйгээр төлсөн нь хөрөнгө оруулагчид болон гаднын зах зээлд эерэг мессэж боллоо. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцаан авч, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр болсон, олон жил ярьсан шинэ Төв цэвэрлэх байгууламж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. 2018 оныг Хариуцлагын жил болгож Засгийн газраас зарлалаа. Энэ хүрээнд төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд шийдвэрлэн хариу өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байхыг үүрэг болгосон. Гурван тулгуурт хөгжлийн бодлого баталсан талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал тутамд тэтгэмж олгож байна гэлээ.

Ахмадын тэтгэврийг нэмсэн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, оюутны сургалтын төлбөрийн зээлийг хүүгүй болгосноор 37 мянган оюутан Боловсролын сангийн зээлийн санд хамрагдах боломж бүрдэж байна зэрэг мэдээллийг иргэдийн асуултад хариулах үеэрээ хэллээ.

 Баянхонгор аймгаас энэ жил улсын аварга малчин 10, аварга саальчин хоёр төржээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус аймгийн Өлзийт, Жинст, Баянлиг, Богд суманд ажиллаж Засгийн газрын шагнал гардуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зизи 2018-02-12 08:16:20
    1 аймгаас 10 малчин төрүүлээд л . Одоо больцгоо. Бид ардчилалын замаар яваа юм уу? Социалист уралдаан зарладаг хуучин системээрээ яваа юм уу? Хувийн малаа малла...
  • нутгийн хүн  2018-02-12 08:02:40
    Ямар их ажил хийж явна вэ? ядарчих вий дээ биеэ бодож яваарай, 100 хоногт төрийн ордонд хийгээгүй их ажлаа 3 хоногт амжуулаад л, сайн унаа машинтай явсан биздээ...
  • Иргэн 2018-02-12 02:22:21
    Аварга малчин болох сайхан хэрэг ээ, гэхдээ улсад ямар ч татвар төлөхгүй, бэлчээрийн талхдалыг ихээр үүсгэж буйг бас бодох л хэрэгтэй. Малаа чанаржуулж, ашиг ол...
  • иргэн 2018-02-11 13:52:11
    ямар юмны хууль сурьалчлах вэ аварга малчны шагнал гардуулж малгайн утаа сэргээж л яваа биз
  • Зочин 2018-02-11 07:58:51
    Сайхан олон малчин шалгаруулдаг болжээ. Одоо аварга малчидаас эхлээд улсдаа татвар төлөх хэрэгтэй.