МИАТ-д дахиад л асуудал дэгдлээ, “шахаж” л байг уу, Ерөнхий сайд аа

Төр хамгийн муу менежер гэцгээдэг. Гэхдээ дэлхийн хаана ч ийм “үг” байдаггүй. Харин 1990-ээд оноос хойш төрийн өмчийг үнэгүйдүүлж авах гэсэн хүмүүсийн гаргасан цуу үг ажээ. Тэгэхээр Монголын төрийн өмчит компани болгон тааруухан ажиллах ёстой гэсэн үг биш юм.

Гэвч томилогдсон дарга, захирал нь санаатай, санамсаргүй байдлаар муу менежер болж ажилладгаас төр хамгийн муу менежер болж харагдаад байгаа хэрэг. Төрийн өмчит компанийн тендер шалгаруулалт, хөрөнгө санхүүгийн зарцуулалтын буруу нь ихэвчлэн захирлуудын алдаанаас болсон байдгийг бид өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан.

Тэгвэл сүүлийн үед МИАТ компани, тус компанийн захирлын гаргасан шийдвэртэй холбоотой анхаарал татсан баримт, мэдээллүүд тасрахаа болив.

Бидэнд ч бас ийм мэдээллүүд иржээ. Тодруулбал, МИАТ компанид шаардлага хангахгүй катерингийн буюу онгоцны хоол зөөдөг автомашиныг хэт өндөр үнээр шахсан байж болзошгүй ноцтой байж болох баримт бидэнд олдов.

МИАТ компани 2017 оны тавдугаар сарын 17-нд катерингийн тусгай зориулалттай буюу хоол хүргэлтийн машин худалдаж авах нээлттэй тендер шалгаруулалт зарлажээ. Энэ тендерийн урилгын Багц 3-т дээрх тусгай зориулалтын машиныг худалдан авахаар зарласан байгаа юм. Гэвч тодорхойгүй шалтгаанаар нээлттэй тендерийн аргаар бус харьцуулалтын аргаар шалгаруулсан байна. Улмаар МИАТ копанийн удирдлагууд “Харцагат Уул” гэх компаниас дээрх  машиныг шууд худалдан авах гэрээг 2017 оны зургадугаар сард байгуулсан байна.

Ингэхдээ “…Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, сүүлийн гурван жилийн аль нэгд жижл төстэй гэрээ гүйцэтгэсэн эсэх, түргэн хөрвөх чадвартай зээлийн хэмжээ, ирүүлсэн үнийн дүн зэргийг харгалзаж “Харцагат Уул” ХХК-ийг сонгосон” гэж тайлаганасан байна.

Энд нэг анхаарал татахаар зүйл бий. Гэнэтхэн гарч ирээд тусгай зориулалтын автомашин нийлүүлсэн “Харцагат Уул” ХХК нь барилгын, бас байгаль орчны салбарт ажил гүйцэтгэж иржээ.

БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл 2016 оны тавдугаар сарын 5-нд Шууд гэрээ байгуулах тухай А-166 тушаал гаргаж “…АСЕМ-ын өмнө БНХАУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд нээлтийг нь хийхээр төлөвлөж буй “Бичил ботаник цэцэрлэг”-ийн барилга тохижилтийн ажлын сонгон шалгаруулахад цаг хугацаа байхгүй тул “Харцагат Уул” ХХК-ийг шууд сонгон гэрээ байгуулж ажилла” гэжээ. Энэ гэрээ нь 1 038 573  “нэг сая гучин найман мянган таван зуун далан гурван ам.долларын дүнтэй байв. Эндээс “Харцагат Уул”ы гэдэг компани ямархуу бяртай болохыг харж болно гэсэн үг.

Харамсалтай нь энэ бяртай компани маань МИАТ компанид БНХАУ-д угсарсан, чанарын шаардлага хангахгүй ISUZU маркийн тусгай зориулалтын гэх автомашиныг 640 сая төгрөгийн үнээр нийлүүлсэн байна. Гэтэл тухайн автомашины үнэ нь 70 орчим сая төгрөг байсан байгаа юм. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх үед ГЕГ-т мэдүүлэхдээ тус машин нь 70 сая төгрөгийн үнэтэй гэдгээ мэдүүлчихсэн байна Асуудал үүгээр зогсохгүй. Тэр автомашин нь МИАТ компанийн шаардлагыг хангахгүй байгаа ажээ. Адаглаад л хөргүүр байдаггүй юм байна. Уг нь олон хүний хоол хүнс тээвэрлэдэг тусгай зориулалттай машинд тавигддаг наад захын шаардлага болох хөргүүр ажээ. Үүнээс гадна МИАТ-ийн захирал Т.Тамир хэн нэгний захиас, хатгаасаар болзол хангахгүй, нэр бүхий хүмүүсийг МИАТ компанийн зардлаар гадаадад сургадаг гэгдээд байна. Хэдхэн хоногийн өмнө “…МИАТ компанийн захирал Т.Тамир ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаатны дүү Т.Эрдэнийг МИАТ-д багахан хугацаанд ажиллуулаад Лондоны Брунейн их сургуулийн Бизнес удирдлагын магистрт суралцуулахаар 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тушаал гаргаж явуулсан. МИАТ компанид онцын чухал шаардлагагүй мэргэжлийн шат ахиулахаар зардалд нь 104 сая төгрөг гарга хэмээн тушаал гаргасан” гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Т.Тамир захирлын 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тушаалаар МИАТ компанид Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр ажилд ороод удаагүй Б.Туулыг Австрали улсад 1.5 жилийн магистрын сургалтад явуулахыг бас шийдвэрлэжээ. Түүний зардалд МИАТ компаниас 78 сая төгрөгийг гаргасан байгаа юм. Сургуульд суралцуулах гэрээг нь мөн л 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд буюу захирлын тушаалыг гарахаас сар гаруйн өмнө байгуулсан байгаа юм. МИАТ компанийн ажилтнууд энэ асуудалд таатаай хандахгүй байгаа аж.

Гэхдээ энэ нь цаанаа бас л нэг томоохон хүнтэй холбогдож магадгүйг эх сурвалж хэлж байна. Б.Туул нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ерөнхий шүүгч асан Ж.Эрдэнэчимэгийн охин гэнэ. Өөрөөр хэлбэл, Б.Хурцын талаар гаргасан УИХ-ын гишүүн Л.Болдын гомдлыг удаа дараа буцаасан гэж УИХ-ын чуулган дээр нэр нь яригдаад байгаа шүүгч Ж.Эрдэнэчимэгийн хүүхэд юм байна. Монгол Улсын иргэнд хаана ажиллаж, сурах эрх нь Үндсэн хуулиар олгогдсон. Тэгэхээр Ж.Эрдэнэчимэг шүүгчийн охин МИАТ-д ажиллаж, гадаадад сурч болохгүй гэсэн үг биш. Харин бүх зүйл хууль дүрмийн дагуу л байх ёстой юм. Гэтэл МИАТ компанийн захирал Т.Тамирын гаргасан тушаалууд нь МИАТ компанийн жирийн нэгэн ажилтанд бол үйлчлэхээргүй, харин “шахаа” маягтай харагдаад байгаа юм.

Хэрвээ дээрх мэдээллүүд үнэн бол МИАТ компанид шаардлага хангахгүй эд зүйлийг өндөр үнээр “шахаж”, боловсон хүчний бодлогодоо ч ар өврийн хаалга хэрэглэж л байг уу, Ерөнхий сайд аа?!

Зууны мэдээ
З.Болд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-03-13 13:27:41
    УИХГ БОЛД , БАТЗАНДАН , НЯМДОРЖ НАРЫН ШИДСЭН ЧУЛУУ Л БАЙНА!
  • Zochin 2018-02-14 23:03:38
    MIAT tuuhendee baigaagui ashig olood, mash sain baigaa shuu dee, eldev mataas oroldloguud zogsoosoidoo.
  • Gerel 2018-02-14 09:36:39
    B.Tuul gdg xyyxen bol miatin olon dargin uwur dylaatsyylsan shyy dee. Argagu l um daa
  • Altantuya 2018-02-13 01:14:31
    Irgenii nisehiin ouyntsetseg geed huuhen bdg ter
  • zochin 2018-02-12 15:55:20
    MIAT iin udirdlaguig bulaaj avah gej unen hudal medeeg dotroos n zohion baiguulj bgaa yum bn.Davs nemj bichuuleed bgaa nehdiig MIAT aas nen darui zailuul!
  • hurts 2018-02-12 10:34:50
    temtsdeggui ard tumentei uls oron yaaj hugjihov... duugui baih tusam naaduul chini davraad l baina
    • .... 2018-02-13 04:12:43
      Manai mongoloos busad oron uls orniihoo tuluu temtseh uhamsar arai iluu baidag ym bainalee.Deerees n ih shuumch
  • Долэин 2018-02-12 10:04:13
    Л.Болдоо ахаа нийтлэл бичүүлж байхын оронд өөрийн бизнесээ хичээлдээ. та өөрөө цагдаатай нягт хамтран ажилдаг юм байна лээ шдээ
  • Zochin 2018-02-12 05:54:07
    Ineg miat 2 dampuuraad udaj baina
  • ккк 2018-02-12 05:15:54
    том том дуутай, топор нэртэй тэр хүн юу ч хийж чадахгүй ээ. Бүү найдацгаа.
  • bazarsad 2018-02-12 04:32:39
    erunhii said hatuu hariutslaga yriachee! hervee chadahgui bol bi erunhii said hii
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • шударга  2018-02-12 03:43:38
    монголд шударга ёс хэзээ ч тогтохгүй биздээ ийм дорой буурай төртээ юм чинь
  • Татвар 2018-02-12 03:36:23
    Харцагат Уул ХХК -нь татвараа нуусан гээд алуулах нь дэ :)
  • Сандаг 2018-02-12 03:06:13
    Топор байна уу, сонсож байна уу? Чадахгуй л дээ даанч. том ярихаас цаашгуй ха ха
  • Chingisiin zolbichuul 2018-02-12 02:42:04
    Haha mongol hemeeh aaziin aaafrik omogt tavtai moril. Buh amidraliin utga mon chanar ni material, ediin shunal
  • Huuli bus baidal  2018-02-12 02:40:50
    MIAT-ad shalgalt oruulah yostoi yum bn. Nyamdorj said heleed bsan shyy.